Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг нийт 11 компани хариуцан ажиллаж байна. Энэ онд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, орон сууцны болон гэр хороололд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилуулав. Тулга системийн тусламжтайгаар гэрэлтүүлэгт гэмтэл гарсан газруудыг тодорхойлж тухай бүрт засвар үйлчилгээ хийж байгаа юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс 11-310005 утсаар 2015 оны эхний 11 сарын байдлаар гэрэлтүүлгийн нийт 249 гомдлыг иргэдээс хүлээн авч гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг компаниудад мэдэгдэж зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Чингэл 2015-12-04 203.91.117.4

Шар морьт явах замд зөндөө л шон босгож, гэрэлтүүлэг янзтай гээд хотын захирагч Бат үүл саяхан замын нээлтэн дээр хэлж бсан гэтэл тэнд асаж бгаа гэрэл алгаа. Үүлийг замын компаниуд хулхидав уу??? Үүл хотын иргэдийг хулихдав уу???Асахгүй гэрлийг асаж бна гээд бсан Хотын дарга Батүүл мөнгийг нь хуваагаад л гудараа бхдаа...

Зочин 2015-12-04 49.0.204.15

Бүгдийг нь саарал ордон болон Сүхбаатарын талбайн орчмынхтой адилхан болгомоор байна.