ЭМЯ: АНУ-д байгаа монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: АНУ-д байгаа монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

ЭМЯ: АНУ-д байгаа монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамнаас мэдээлснээр ЭМЯ-ны 119 шуурхай утсанд сүүлийн 24 цагийн дотор 181 дуудлага иржээ. АНУ дахь нэг иргэний коронавирусийн шинжилгээгээр эерэг гарч, зөвлөгөө авсан байна. Эрүүл мэндийн яамнаас нарны гэрлийг ашиглаж гар нүүрний алчуур, даавуугаа наранд хатаах, цонхоо 10-15 минут тутамд нээж, агаарын солилцоо хийхийг зөвлөлөө.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Тусгаарлах байранд 759 хүн байна. Нийт 114 эмч мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ажиглалтын хугацаа дууссан ч биеийн байдал нь хүнд иргэн Цэргийн төв эмнэлэгт ажиглалтад байна. Коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговийн хилээр Хөх хотод эмчилгээнд орсон иргэний биеийн байдал хүнд, Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарлагдаж байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 586 иргэн ажиглалтад байна. Нийт 126 өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байна. Коронавирус илрүүлэх 10 мянга орчим шинжилгээ хийсэн. Сэжигтэй болон ойрын хавьталтай эрсдэлт бүлэгт орсон иргэдэд шинжилгээ хийсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн ДЭМБ-ын тактик баримталж байна. Мөн зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байна. Өвчинд өртөмтгий чихрийн шижинтэй, артерийн даралт өндөртэй иргэдэд шинжилгээ хийж байна.

 Тусгай үүргийн онгоцыг хүлээж авах эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангасан. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д шилжүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагагүй иргэдээ зочид буудал, амралтын газарт хуваарилна. Энэ ажлыг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Эрүүл мэндийн бэлэн байдлыг тогтмол хянаж байгаа бөгөөд урьдчилсан бэлэн байдлын сургалтыг тавдугаар сарын эхний долоо хоногт хийхээр төлөвлөөд байна. Хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулж бэлэн байдлыг хангаж байна. Халдварт өвчний үед тусгаарлан ажиглалт хийх эмнэлгийн тусламж үзүүлэхээр тооцно.
Дунджаар 30-50 хүнийг эмчилж, тусгаарлах боломжтой гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2019 оны мэдээллээр нийт 54.687 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Нийт 92.7 хувь нь эрүүл мэндийн салбарт байна. Хэрэв цар тахал хэлбэр тархвал эмч, мэргэжилтнүүдийн томилгоог хуваарилсан. Эрсдэлийн үнэлгээгээр халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ үед эмнэлгийн бэлэн байдлын тооцооллоо гаргасан. Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагуудад тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ

-ДЭМБ-аас товлолын дархлаажуулалтаас нэг ч хүүхдийг хоцроох ёсгүй гэдгийг анхааруулж байна. Европын бүс нутгуудад улаанбурхан өвчин тархаж болзошгүй гэж үзжээ. Урьдчилсан математикийн прогнозоор дэлхий нийт коронавирусийн халдварт арваннэгдүгээр сарын 27-нд баяртай гэж хэлнэ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 59 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ болон ажиглах байрнаас болон давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, франц иргэний эмчилгээг ДЭМБ-ын стандарт эмчилгээний зөвлөмжийн дагуу хийсэн. Уламжлалт эмчилгээ оруулаагүй байна. Үндсэн үзүүлэлт болох шинжилгээнүүдийг тогтмол хийж, өвчтөнүүдийн биед гарч буй шинж тэмдэгт хяналт тавьж байгаа аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр, коронавирусийн халдвар авсан үед ихэвчлэн толгой өвдөх, хуурай ханиалгах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг байна. Монголд батлагдсан 38 иргэний хувьд шинж тэмдэг балархай хэлбэрээр байгаа ажээ. Өвчтөнүүдийн хувьд ихэвчлэн хоолой аргаж, ядрах, бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрч буй юм байна.  Эмчилгээний дундаж хоног 22.4 хоног гэж үзжээ.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, April 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж