Гадаргууг коронавирусээс 90 хоног хамгаалдаг цацлага бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Гадаргууг коронавирусээс 90 хоног хамгаалдаг цацлага бүтээжээ

Гадаргууг коронавирусээс 90 хоног хамгаалдаг цацлага бүтээжээ

Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Жозеф Кванаар удирдуулсан эрдэмтдийн баг бүх төрлийн гадаргууг коронавирусээс 90 хүртэл хоног хамгаалдаг шүршигч цацлага бүтээснээ танилцуулжээ.

MAP-1 хэмээн нэрлэсэн уг цацлагыг бүтээхэд бараг 10 жилийн хугацааг зарцуулсан ба зөвхөн коронавирус гэлтгүй бусад бүх төрлийн нян, бактери, вирусээс хамгаалах боломжтой аж.  Уг шүршигчид ариутгалын бодисоос бүрдсэн олон сая нано капсул агуулагдах бөгөөд цахилгаан шатны товчлуур, хаалга шатны бариул гээд олон хүн хүрэлцдэг бүхий л гадаргууд цацаж хэрэглэх юм байна. Бодисыг цацсаны дараа гадаргуу дээр бүрхүүл үүсч, бодис хатахтай зэрэгцээд нян, вирус ч мөн устдаг аж.

Цайруулагч бодис, спирт гэх мэт халдваргүйжүүлэлтэд ашиглаж буй бусад бодисуудаас ялгаатай нь MAP-1 нь хүний арьсанд ямар ч гаж нөлөөгүйгээс гадна байгаль орчинд ч гаж сөрөг нөлөөгүй гэнэ.

Уг бүтээгдэхүүнийг Хонгконгийн эмнэлгүүд болон өндөр настнуудын гэрт шүршиж туршсаны дараа өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглэгчдийн гарт худалдаалагдах зөвшөөрлөө авсан байна. Түүнчлэн сургууль, худалдааны төвүүд  уг шүршигчийг ариутгалд өргөн хэрэглэж эхэлсэн ба эрдэмтэд буяны байгууллагуудтай хамтран орон нутгийн орлого багатай, ядуу өрхүүдийг ариутгалд хамруулжээ.

Энэхүү шүршигч цацлага нь ирэх сараас 50-200 милограммын савлагаатайгаар дэлгүүрүүдэд 70-250 ам.долларын үнээр зарагдаж эхлэх ба нэг сургуулийг тэр чигт нь ариутгахад талбайн хэмжээнээсээ хамаарч 2,600-50,000 ам.долларын өртөг гарч байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж