Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ | News.MN

Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн өнөөдөр /2020.04.28/ Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна. Одоогийн байдлаар Энэтхэг улсаас 300 гаруй өвчтэй, хагалгаанд орсон иргэн болон оюутан эх орондоо эргэн ирэх хүсэлтээ өгчээ.

Энэтхэг улсад тусгаарлагдсан байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд ийн ярьж байна.

-Энэтхэгийн Элчин сайдын яамнаас энэ хүмүүс буцах хүсэлгүй байгаа гэж худал мэдээл өгсөн. Одоогийн байдлаар тусгаарлагдсан газар нь өвчин гараагүй ч хурдан л авмаар байна. Энэтхэгт ихэнхи нь хүүхдүүд байна шүү дээ.

-Энэтхэгт байгаа хүмүүс маань өөрсдийн цахим хаягаараа дамжуулан нөхцөл байдлаа мэдээлж байгаа. Миний дүү 20 хоногийн сургалтад явсан. Одоо бүр зарим нь малын тэвшинд унтаж, татаж унаж байна гэнэ. Бидний зүгээс тэднийг хурдхан шиг авчирч өгөөсэй гэж хүсч байна. Энэтхэгийн засгийн газраас танай засгийн газар онгоц нисэх зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн. Монголын засгийн газар ямар ч шийдвэр гаргахгүй байна. Гэр бүлийн хувьд засгийн газрыг л хүлээж байна. УОК нэг шийдвэр гаргах байх аа гэж хүлээж байна.

-Миний зээ охин тэнд байгаа. Нөхцөл байдал нь хэцүү байгаа гэсэн. Гадагшаа гарвал юм шидэж, саваадаж байна гэсэн. Саяхан дэлгүүр гарах гэж юм шидүүлсэн гэсэн. Хурдхан шиг л татаж аваасай гэж хүсч байна.

-Манай дүү Энэтхэгт байгаа. Засгийн газрын тэтгэлгээр явсан юм. Гурван сарын хугацаатайгаар явсан боловч хорио цээрт ороод буцаж чадахгүй байна. Элчинтэйгээ холбогдоод хэлж байгаа гэсэн. Хоол хүнсний хомсдолд орсон, будаанаас өөр юм идэхгүй байна. Гаднаа цагдаагаар хамгаалуулсан учир гарах боломжгүй гээд засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Тус тусдаа зочид буудалд, өрөө өрөөндөө тусгаарлагдсан байгаа. Энэтхэгийн засгийн газраас Монголоос хүмүүсээ авъя гэвэл хүмүүсийг нь цуглуулж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Элчингийн зүгээс албан ёсны зөвлөгөө зөвлөмж байхгүй байгаа учраас л тэнд буй хүмүүс бухимдаад байна. Энэтхэг суугаа элчинтэй холбогдохоор заримдаа байдаггүй, заримдаа Энэтхэг хүн суулгадаг гэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 66.181.164.175

Энэтхэгт буй элчин сайд юүч хийхгүй Монголчуудаа ад үздэг гэсэн нэг эмэгтэй бараг цохиж хөөсөн биз дээ

Avatar

Зочин 2020-04-28 66.181.189.187

Чой хамба, гандан хийд багтаж ядсан их мөнгө баялагаасаа тусгай онгоц захиалж тэдгээр хүүхдүүдийг авчрах шаардлагатай. Засаг төр шахаж шаардах үүрэгтэй. Хүүхдүүд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө биш, гандангын төлөө л тийшээ явсан. Корона байхгүй үед ч аюул эрсдэл ихтэй маш аюултай улс. Мухар сүсэгт автаад хүүхдүүдээ явуулсан эцэг эхчүүд гандангын захиргаанаас хариуцлага нэх.

Avatar

иргэн 2020-04-28 202.179.26.169

Эцэг эхчүүд Та нар Өөрсөд өө Буруутай,

Avatar

Зочин 2020-04-28 64.119.27.79

энд хэн нэгний буруутай асуудал яригдаагүй бна ац минь.өөрийгоо оронд нь тавиад үз хар ямаа чинь

Avatar

bat 2020-04-28 192.82.65.182

олон нялх хүүхэд лам болгохоор явуулсан хариуцлагагүй эцэг,эхчүүд,гандангийн балай лам нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-28 183.177.97.14

Хүрэлсүх, Энхтүвшин 2 юу ч хийхгүй байна. Зүгээр л хаалгаа цоожлоод сууж байна.
Ард түмнээ огт бодохгүй байна. Ард түмэн гадаадад ажилгүй, хоолгүй сууж байна.
Эд нарын бодож байгаа юм нь хилээ хаагаад цоожтой байлгаж байгаад, Монголд өвчин гаргахгүйхэн шиг сонгууль хийгээд, Монголд байгаа хүмүүсээс дахин санал авч сонгогдох. Ердөө л ийм юм бодож сууна.

Хаана байна нөгөө ард түмэн гэсэн хоосон үг чинь?

Avatar

zochin 2020-04-28 150.129.141.55

YUM MEDEKHGUY BAYJ b** KHUTSAACH , MANAYKH ENETKHEGTEY SHUUD NISLEGIIN GEREE BAYKHGUY , TIIM UCHRAAS MASH IKH YUM KHIIJ BAYJ NISLEG KHIIJ BOLNO , AMNYKHAA ZORGOOR b** DONGOS < ORK MINI

Avatar

зочин 2020-04-28 192.82.74.8

энэтхэг онгоц буух зөвшөөрөл өгөхгүй бол яаж очих юм. Хятад орос солонгос бүгд хилээ хээсан. Зөвхөн тусгай үүргийн онгоц нисч байна. Зөвшөөрөл өгсөн цагт нь монголчуудаа авраад байгаа. Бид монголчууд 3 сая. Гаднаас тээвэрлэгдэж ирж буЙ ВИРУСТЭЙ ТЭНЦЭХЭД ЦАГ ХУГАЦАА, ОРОН БАЙРНЫ ХАНГАМЖ ОЛОН АЖИЛ ЗОХИЦУУЛАХ гээд ажил их байдаг болтой. Бид дотооддоо алдвал манай эрүүл мэндийн салбар яагаад ч дийлэхгүй гэдгийг ойлгоорой

Avatar

Зочин 2020-04-28 121.168.50.25

Битгий сандар, Монголчууд дунд чиний бодож байгаа шиг өвчин тархахгүй. Франц эр батлаад өгсөн шүү дээ. Баахан энэ тэнд очоод тэгээд өвчин авсан хүн алга. Цагаа тулвал бүгд хөдөө гараад амьдарчхаж чадна.

Avatar

АН-ын дарга С.ЭРДЭНЭ 2020-04-28 103.10.20.196

Хохь чинь та нарыг хэн тийшээ яв гэсэн юм. Гаднаас өвчин авч ирдэгээ боль. Тэндээ байж бай. Та нар ер нь ямар хамаа байсан юм дуракуудаа

Avatar

б 2020-04-28 66.181.176.188

МАН-ы нохой худлаа шаахаа боль. Гэхдээ ер нь бол Эрдэнэ зөв л юм хэлсэн ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж