Олимпийн зургаан удаагийн аварга Виктор Ан зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Олимпийн зургаан удаагийн аварга Виктор Ан зодог тайллаа

Олимпийн зургаан удаагийн аварга Виктор Ан зодог тайллаа

Өвлийн олимпийн түүхэн дэх домогт тамирчдын нэг Виктор Ан 20 сарын дараа хоёр дахь удаагаа зодог тайлж байгаа талаар Оросын тэшүүрийн холбооноос мэдээллээ. Орос болон Өмнөд Солонгосын нэр дээрээс олимпийн нийт зургаан алтан медаль авсан Виктор Ан "Риа Новости" сайтад нийтлүүлсэн захидалдаа өвдөг болон бусад бэртэл гэмтэл түүнийг цааш уралдахад саад учруулж байгаа тухай бичжээ.

Виктор Ан “Урьдынх шигээ байхад улам бүр хэцүү болж байна. Тиймээс одоо л их спортоосоо зодог тайлах цаг болжээ” хэмээжээ.

2006 оны Турины өвлийн олимпийн наадамд Виктор Ан гурван алтан медаль, нэг хүрэл медаль хүртсэн бол 2010 оны Ванкуверын олимпийн наадамд өвдгөндөө хийлгэсэн хагалгаанаас болж оролцож чадаагүй юм. Харин 2014 оны Сочигийн олимпийн наадамд Оросын иргэншил авч мөн л гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Сочигийн олимпийн нүүр царай байлаа хэмээн магтаж байсан билээ. Гэвч 2018 онд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан Пёнчаны өвлийн олимпийн наадамд IOC буюу Олон улсын олимпийн хороо Виктор Аныг Оросын допингийн хэрэгтэй холбогдуулан оролцуулахаас татгалзсан ажээ.

Виктор Ан 2018 онд шорт трекийн спортоосоо зодог тайлж буйгаа зарлаж, Өмнөд Солонгос улс руу буцсан юм. 2019-2020 оны шорт трекийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд эргэн ирсэн боловч өвдөгний гэмтлийн улмаас хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Өдгөө 34 настай тэрбээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцож, Америкийн шорт трекийн тамирчин Кэйти Төрнерийн хамгийн хөгшиндөө олимпийн наадамд оролцсон гэх амжилтыг эвдэх хүсэлтэй байсан тухай Olympedia сайт мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж