Пентоган үл таних нисдэг биетийн бичлэгийг албан ёсоор ил болгов

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Пентоган үл таних нисдэг биетийн бичлэгийг албан ёсоор ил болгов

Пентоган үл таних нисдэг биетийн бичлэгийг албан ёсоор ил болгов

АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2020.04.27/ үл таних нисдэг биетийн гурван бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Тус улсын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн эдгээр бичлэгүүдэд агаарт нисэж буй үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулах ба энэхүү бичлэгүүд хэдэн жилийн өмнө Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан бол энэ удаад албан ёсоор нийтэд ил болгож буй нь энэ аж.

Архиваас нь нууц бичлэг алдагдах үед Пентагоны удирдлагууд улсын нууцад хамаарах хэрэг гэх шалтгаанаар тайлбар хийгээгүй өнгөрсөн байна.

Эхний  дүрс бичлэгийг 2004 оны 11 дүгээр сард хийсэн бол үлдсэн хоёрыг нь 2015 оны нэгдүгээр сард хийжээ. Бичлэгүүд дээр нисч буй объектууд харагдах бөгөөд эдгээр нь онгоц, нисдэг тэрэг, бусад төрлийн нисэх төхөөрөмжийн алинтай нь ч адилгүй байгааг Пентагон онцолжээ.

Олон нийтийн дунд тарсан дүрс бичлэгүүдийн талаарх эргэлзээ, буруу ойлголтыг арилгах зорилгоор ийнхүү олон нийтэд албан ёсоор ил болгож байгаагаа Пентагон мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж