Борис Жонсон: Их Британичууд хамгийн эрсдэлтэй үе дээрээ ирээд байна | News.MN

Борис Жонсон: Их Британичууд хамгийн эрсдэлтэй үе дээрээ ирээд байна

COVID-19

Борис Жонсон: Их Британичууд хамгийн эрсдэлтэй үе дээрээ ирээд байна

Борис Жонсон: Их Британичууд хамгийн эрсдэлтэй үе дээрээ ирээд байна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бөгөөд өнгөрсөн Даваа гариг (2020.04.27)-т үүрэгт ажилдаа ороод байгаа юм. Тэрбээр ажлынхаа эхний өдөр ард иргэддээ хандан Их Британичууд хамгийн эрсдэлтэй цаг үе дээрээ ирээд байгааг анхааруулаад, хөл хорионы үеэр тэсвэр тэвчээрээ алдалгүй хүнд үеийг хамтдаа хохирол багатай даван туулахыг уриалсан байна.

Мөн Борис Жонсон тус улсад хөл хориог ойрын хугацаанд цуцлахгүйг мэдэгдсэн байна. Гэхдээ хорт хавдрын эмчилгээ гэх мэт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлэх аж. Улмаар халдварын голомтод ажиллаж байгаад нас барсан эмч, ажилчдын гэр бүлд 60 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр олгохоор болсныг мэдэгджээ.

Их Британид сүүлийн 24 цагийн хуагцаанд 4,309 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 157,149 болсон бол халдвараар нас барсан хүний тоо 360-аар нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 21,092-т хүрчээ. Нас барагсдын дотор Үндэсний эрүүл мэндийн газрын 82 ажилтан, 16 асрагч байгаа аж. Гэхдээ дээрх тоо баримт нь ахмадын асрамжийн газарт болон гэртээ нас барсан хүмүүсийн тоог оруулаагүй тоон мэдээлэл юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 202.131.245.243

Бүр царай алдчихаж, хөөрхий амьтан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж