Сэрэмжлүүлэг: 36-40 насны дөрвөн эрэгтэй машинтайгаа шатаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 36-40 насны дөрвөн эрэгтэй машинтайгаа шатаж нас баржээ

Говьсүмбэраймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн Өехий гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.04.27/ 22.13 цагт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн Маяти-2 загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн, дөрвөн зорчигчтой Бонго жи-2 загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн байна. Дээрх мэдээлэл дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиж, таван минут ажиллаж унтраажээ.

Улмаар ослын улмаас 36 настай эрэгтэй О, 37 настай эрэгтэй Г, 38 настай эрэгтэй О, 40 настай эрэгтэй М нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан, галд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргуугийн байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биедээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхаарууллаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж