Хувьцааны данстай бол дахин бүү данс нээлгэ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Хувьцааны данстай бол дахин бүү данс нээлгэ

Хувьцааны данстай бол дахин бүү данс нээлгэ

Ирэх сарын 1-нээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах билээ. Хэрвээ та хувьцаанЫ дансгүй бол өөрийн ойр байрлах брокер диллерийн компанид хандаж, хувьцааны данс нээлгэх хэрэгтэй. Ингэхдээ та заавал хувьцааны данстайгаа өөрийн байнга ашигладаг арилжааны банкны дансыг холбуулах ёстой. Учир нь таны хувьцаанд ноогдох ашгийг байнгын ашигладаг банкны дансаар дамжуулж олгох юм.

Хэрвээ та хувьцааны данстай бол дахин битгий данс нээлгээрэй. Харин хувьцааны данстайгаа арилжааны банкны дансаа холбосон эсэхээ нягтлаад, холбоогүй бол холболт хийлгэснээр таны дансанд хувьцааны ногдол ашиг орно.

"Эрдэнэс Тавантолгой"-н албаны эх сурвалжийн мэдээлснээр, ногдол ашгаа 2021, 2030 онд ч авах боломжтой аж. Учир нь таны регистрээр таны хувьцаа хадгалагдсан байгаа тул та данс нээлгэсэн цагтаа ногдол ашгаа бүрэн аваад явах боломжтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж