Хятад улс нийлүүлэлтийн гинжин хэлхээний гагнаас хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Хятад улс нийлүүлэлтийн гинжин хэлхээний гагнаас хэвээр байна

Хятад улс нийлүүлэлтийн гинжин хэлхээний гагнаас хэвээр байна

Шинэ төрлийн коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд хөл хорио тогтоож, олон мянган үйлдвэр хаалгаа барьж, нийлүүлэлт тасалдаж эхэлсэн билээ. Дэлхийн хамгийн том нийлүүлэгч Хятад улсад тахал анх дэлгэрч Хятад дахь томоохон үйлдвэрүүд хаагдахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд маш том цохиолт болсон. Хятад улсын Статистикийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд тус улсын аж үйлдвэрлэлийн салбарын индекс 35,7 хувь буюу түүхэн доод түвшинд хүрч унасан ба 2008 оны хямралын үед энэ үзүүлэлт 38,0 хувьд хүрч байсан юм. Мөн аж үйлдвэрлэлийн бус бусад салбарын индекс ч ихээхэн хэмжээгээр буурч 28,9 хувьд хүрсэн.

Үүний дараа дэлхийн бусад том гүрнүүд Хятадад түшиглэсэн үйлдвэрлэлийн хэлхээнээс гарах талаар ярьж эхэлсэн юм. Эдийн засагчид дэлхийн аж үйлдвэрлэлийн салбар нэг улсаас хэт хараат байх нь маш олон эрсдэл дагуулдаг гэдгийг цар тахлын нөлөөгөөр тайлбарлаж, Вьетнам, Бангладеш, Турк, Бразил зэрэг бусад улс орнууд руу үйлдвэрлэлийн сүлжээг шилжүүлэх хэрэгтэйг онцолж байв.

Гэхдээ энэ нь маш хэцүү гэдгийг хятад улс харуулсаар байна. Учир нь Хятад улс бол зөвхөн үйлдвэрлэгч бус дэлхийн хамгийн том хэрэглэгч орон. Тийм ч учраас дэлхийн худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа Хятад улсгүйгээр өрнөх боломжгүйг цар тахлын үеийн нөхцөл байдал дахин нотоллоо.

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан “Цар тахлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө бол түр зуурын үзэгдэл. Аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ тахлын улмаас Хятад улсаас гадагш их хэмжээгээр шилжсэн үзэгдэл хараахан гараагүй гэсэн байна” хэмээн өнгөрсөн сард мэдэгдэж байв. Одоогоор Хятад улс хөл хорионы дэглэмээ цуцалж, үйлдвэрүүдээ нээж эдийн засгаа сэргээж эхлээд байна.

Дэлхийн голлох 20 салбарын 20-иос дээш хувийг Хятад улсын хэрэглэгчид дангаараа эзэлж байна. Түүнчлэн дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэг нь БНХАУ-д ногддог бөгөөд дэлхийн бүх бүс нутаг руу сэлбэг, хэрэгсэл нийлүүлдэг. Бусад улс орнуудын хувьд ажиллах хүчний хязгаарлагдмал байдал нь бүрэн үйлдвэрлэлийн сүлжээг бий болгож чадахгүй байгаа учир Хятадын үйлдвэрлэлд түшиглэхээс өөр аргагүй байгаа юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж