АНУ-д халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ-д халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

АНУ-д халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 65 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 4200 гаруй хүн нас баржээ. Ингэснээс нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.04.28/ 3,059,081-д хүрээд байгаа бол нас барагсдын тоо 211,202 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 919,746 байна. Мөн идэвхтэй байгаа халдвар тээгчийн тоо 1,928,133 байгаа бол 56,281 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийд нэг сая хүн тутмын 392 нь халдвар тээгч байгаа бол нэг сая хүн тутамд 27 нас баралт бүртгэгдээд байна.

Коронавирусийн цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-ын хувьд сүүлийн 24 цагт 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар тээгчийн тоо 1,008,043 болжээ. Харин нас барагсдын хувьд 1,236-аар нэмэгдэж 56,649 болсон байна. Тус улсад эдгэрсэн хүний тоо 137,739 болсон бол 14,175 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Одоогоор АНУ-д 5,6 сая орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж буй 10 улсын хамгийн сүүлийн статистик мэдээлэл 2020.04.28-ны 08.00 цагийн байдлаар:

Эх сурвалж: Worldometers

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж