PepsiCo Оросын дуучин Регинатай хийсэн гэрээгээ цуцаллаа | News.MN

PepsiCo Оросын дуучин Регинатай хийсэн гэрээгээ цуцаллаа

PepsiCo Оросын дуучин Регинатай хийсэн гэрээгээ цуцаллаа

PepsiCo Оросын дуучин Регинатай хийсэн гэрээгээ цуцаллаа

PepsiCo компани Украинд төрсөн Оросын дуучин, телевизийн хөтлөгч Регина Тодоренкотой хийсэн зар сурталчилгааны гэрээгээ цуцаллаа. Тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн талаарх байр сууриа олон нийтэд илэрхийлсэн нь ийнхүү тус компани гэрээгээ цуцлах шалтгаан болсон байна.

Регина Тодоренко гэр бүлийн хүчирхийллийн дуулианд холбогдоод байсан бөгөөд People Talk сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон бол өөрсдөө л хариуцлагаа үүрэх хэрэгтэй" хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Ярилцлага олон нийтэд ил болсны дараа Регина уучлал гуйжээ.

PepsiCo компанийн Орос дахь салбарын Хэвлэл, олон нийттэй харилцах захирал Александр Костиков “Регинагийн хэлсэн үг биднийг "шок"-нд орууллаа, олон хүний сэтгэлийг гонсойлголоо. Түүний энэ байр суурь манай компанийн баримталдаг зарчим, үнэт зүйлстэй зөрчилдөж байна. Бид аливаа хэлбэрийн хүчирхийллийн эсрэг байдаг. Тиймээс түүнтэй хамтран ажиллах зар сурталчилгааны гэрээгээ цуцалж байна” хэмээн хэлсэн юм.

Glamour сэтгүүл мөн Регинагийн ярилцлагын дараа түүнд олгосон “Оны эмэгтэй” номинацаа цуцалж байгаагаа мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 64.119.23.254

Жанхуугийн захиалгаар өмхий, хулмастай оросуудын балай мэдээг оруулахаа боль. Монголчуудыг дорд үздэг Оросуудын шальдар булдар мэдээг оруулахаа зогсоо.

Avatar

Зочин 2020-04-28 202.126.89.116

Элбэгдоржид хэлээч, нус.мн элбэгийн сайт шд. Бас ерөнхийлөгч байх үеэс эхлээд Риагаас мэдээлэл бэлддэг болсон.

Avatar

Зочин 2020-04-28 103.57.94.253

анх удаа харж байна. Ийм шалдар булдар мэдээ тавихаа больмоор юм

Avatar

Зочин 2020-04-28 103.9.90.98

tenegiin gai

Avatar

Зочин 2020-04-28 103.212.117.168

Юм болгонд дарваганадаг хvvxнvvдэд сургамж болоосой

Avatar

Монгол хүн 2020-04-28 202.21.100.210

Урт хэл хүзүү орооно гэдэг болж дээ.

Avatar

зочин 2020-04-28 202.21.100.210

Жаргал даахгүй н зовлон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж