Коронавирусийн халдварын нөхцөл байдал цаашид хүндэрвэл ард иргэдийг эдийн засгийн хувьд дэмжих зорилгоор нөөц хөрөнгө гаргахад Засгийн газар бэлэн байна хэмээн ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдлээ.
"Бидэнд хангалттай нөөц бий. Хөл хорионы дэглэм цаашид хэчнээн үргэлжилсэн ч шаардлагатай гэвэл ард иргэдээ эдийн засаг, санхүүгийн хувьд дэмжинэ” хэмээн Антон Силуанов телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Коронавирусийн нөхцөл байдал нь төсөвт хүндээр тусч байгааг сайд хэлжээ. “Батлагдсан төсвийн хүрээнд ДНБ-ий 2,8 хувийг хөл хорионы онцгой нөхцөл байдалд зохицуулан гаргаж байна” хэмээн Антон Силуанов хэллээ. Ингэхдээ Үндэсний баялгийн сангаас хоёр их наядыг гаргаж байгаа ажээ. 2020 оны төсөвт тусгагдсан зардлуудаа танахгүй гэдгийг тэр мөн хэлсэн байна.
Зочин 2020-04-28 202.21.108.220
Manaid ulsgulunguur huuhed endlee. 5 saraas buurch hundreh nuhtsul baidal uuslee. Getel zasag mahniihaa salbariig Hyataduudad ugchihsun TT g Hyataduudad zarchihsan. Odoo amar. Hyatadiin gariig haraad suuhaas uur ajilgui bolson. Negmusun Tur zasgaa tatan buulgaad Hyatadiin turiig oruulj ireh yum bgaa biz.
Bold 2020-04-28 209.6.133.55
Orosiin medee yah ve.Humuusee taivshruulah oroldlogo baih.
Manaih yu bolj baina aa?