Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай гэв | News.MN

Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай гэв

Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай гэв

Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай гэв

Нийгмийн ухааны хүрээлэнгийн харьяа Эдийн засгийн дээд сургуулийн таамаглалаар Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай байгаа ажээ.

Халдварт өвчний улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, ажилгүй болсон иргэдийн бүртгэлийн журмыг хөнгөвчилж, ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэмсэн бөгөөд Эдийн засгийн дээд сургуулийн шинжээчдийн тооцоогоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5,3 саяд хүрэх магадлалтай аж.

Гэтэл Засгийн газар ажилгүйдлийн тэтгэмжийн нийт зардлыг 2,5 сая хүнээр тооцоолсон байгааг шинжээчид анхааруулсан байна. Харин ОХУ-ын Сангийн яам шаардлагатай бол нэмэлт хөрөнгө гаргахад бэлэн, ирээдүйг заавал гутрангиар харах үндэслэл байхгүй гэсэн тайлбар хийгээд байгаа юм.

Аудитын үндэсний газрын тэргүүн Алексей Кудрин хэдхэн хоногийн өмнө коронавирусээс үүдсэн нөхцөл байдал удаан үргэлжилбэл ажилгүйчүүдийн тоо нийт хөдөлмөрийн зах зээлийн 10 хувь буюу есөн саяд хүрч магадгүй хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-04-28 49.0.212.235

Ха ха ха

Avatar

Зочин 2020-04-28 103.57.94.253

Оросын байдал бүр хэцүүдлээ шүү. Крымээс болж хоригт ороод, нефтийн үнэ унаад, коронагаас болж бизнес зогсоод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж