Нийгмийн ухааны хүрээлэнгийн харьяа Эдийн засгийн дээд сургуулийн таамаглалаар Оросын ажилгүйдэл зургаа дахин нэмэгдэх магадлалтай байгаа ажээ.
Халдварт өвчний улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, ажилгүй болсон иргэдийн бүртгэлийн журмыг хөнгөвчилж, ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэмсэн бөгөөд Эдийн засгийн дээд сургуулийн шинжээчдийн тооцоогоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5,3 саяд хүрэх магадлалтай аж.
Гэтэл Засгийн газар ажилгүйдлийн тэтгэмжийн нийт зардлыг 2,5 сая хүнээр тооцоолсон байгааг шинжээчид анхааруулсан байна. Харин ОХУ-ын Сангийн яам шаардлагатай бол нэмэлт хөрөнгө гаргахад бэлэн, ирээдүйг заавал гутрангиар харах үндэслэл байхгүй гэсэн тайлбар хийгээд байгаа юм.
Аудитын үндэсний газрын тэргүүн Алексей Кудрин хэдхэн хоногийн өмнө коронавирусээс үүдсэн нөхцөл байдал удаан үргэлжилбэл ажилгүйчүүдийн тоо нийт хөдөлмөрийн зах зээлийн 10 хувь буюу есөн саяд хүрч магадгүй хэмээн мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ