Танилц: 2020 оны сонгуульд оролцох бие даагчдын нэрс

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Танилц: 2020 оны сонгуульд оролцох бие даагчдын нэрс

Танилц: 2020 оны сонгуульд оролцох бие даагчдын нэрс

Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Тус газраас өнөөдөр /2020.04.28/ албан ёсоор 208 нэр дэвшигчийн нэрсийг зарлажээ.

Бие даахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн хүмүүстэй танилц.

 


Н.НОМТОЙБАЯР, С.БАЯРЦОГТ НАР БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн хугацаатай. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 20, 30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа эсэхийг шалгана.

Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн сонгуульд бүртгүүлсэн олон бие даагч дотор олон сонирхолтой нэр бий. Тухайлбал, Ардчилсан намын угшилтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа нь олны анхааралд өртөөд байна. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” гэх шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарласан бол түүний араас АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар бие даахаар бүртгүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд намаасаа гарсан учраас бие дааж өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдээд буй. Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаагийн хувьд намын дэд даргын ажлаа болон намын гишүүнчлэлээсээ татгазсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бие даагчдын дунд Сангийн сайд асан С.Баярцогт ч байгаа сурагтай.

МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газарт хүргүүлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд саяхан намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учраас тэрбээр энэ удаагийн сонгуульд бие дааж өрсөлдөхөөр болсон байна.

Энэ удаагийн сонгуульд намуудаас ч бие даагаад ч хуульч нар олон нэр дэвшихээр харагдаж байна.  Хууль тогтоох дээд байгууллагад хуульчид олноор орж ирэх нь угтаа бол ашигтай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хуульч нэр дэвшиж байгаа. Тухайлбал, хуульч Ж.Эрхэмбаатар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар бие даахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.  Түүнээс гадна Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Холимог тулааны спортын тамирчин, муатай, кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан спортын салбарынхны төлөөлөл болон энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Мөн “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд 76 бие даагчийг "хайж" байгаа бөгөөд бие даагчид нэгдэхээр болсон. Энэ мэтээр бие даагчдын цуваа хөвөрч байна.

ӨНГӨРСӨН 7 УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД: 

  • 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 ч сонгогдоогүй.
  • 2000 онд 15 бие даагч  нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж,  өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 хүн сонгогдож байв.
  • 2020 онд 208 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж