Эрүүгийн хуулийг баталлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эрүүгийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийг гишүүдийн 83.7 хувь дэмжсэнээр бүхэлд нь баталлаа.

УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ийн хугацаа тавьж өгсөн нь хууль хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахад чиглэжээ.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын 1-н байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайдын тайлбараар бол хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардана. Дээр нь гэр хорионы техник хэрэгслийг захиалж авчирахад зургадугаар сарын 1-н гэсэн хугацаа амжихгүй аж. Улсын Дээд Шүүх мөн саналаа ирүүлэхдээ хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын 1-н зохимжтой гэж үзжээ.

Хуульд зааснаар 39 зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нэг л зүйл заалтаар компанийг татан буулгана. Энэ нь алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйл заалтаар хязгаарлагдаж байгаа аж. Хуульд торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг 800 сая төгрөг болгон бууруулжээ. Торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ.

Гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр заасан байна. Согтуугаар машин жолоодвол баривчлахаар заагаад байсан ч торгохоор болж, өөрчлөлт орууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-03 122.254.126.2

Алуурчин хүн амьд явж алтан аяганаас ус уух азтай, улсаар өчнөөн жил тэжээлгээд, нэг хэсэг далд орохгүй. Муу хүн үхдэгггүй учраас удаан хугацаанд нөгөөх л хохирогчдынхоо татварын мөнгөөр тэжээлгээд л...Үхсэн нь хохирч, хүн үр хүүхэд, хань ижил, аав ээж болоод ойр дотны бүх хүмүүсээ мөнхийн уй гашууд үлдээгээд, хорвоод амьдрах эрхээ хогын муу алуурчнаар хязгаарлуулаад үүрд байхгүй болдог. Ялангуяа манай улсад энэ хэр шударга вэ? Шударга ерөнхийлөгчийн энэрэнгүй сэтгэл ганцхан ийм зүйлд гарч байгаад харамсч байна.

Пүрэвхүү 2015-12-03 103.229.123.194

-Баясралан нь эхээс 15-уулаа Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Пүрэвхүү 2015-12-03 103.229.123.194

Баясралан нь эхээс 15-уулаа Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Пүрэвхүү 2015-12-03 103.229.123.194

--Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Пүрэвхүү 2015-12-03 103.229.123.194

- Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Зочин 2015-12-03 122.201.24.57

өршөөл уучлал, энэрэнгүй төр гэдэг үгс чинь балмад этгээдүүдийн толгойг илсэнтэй адилхан сонсогдож, эгэл жирийн иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. хогийн новшнуудын буруугаас амь насаа алдсан хөөрхий хүмүүсийн ар гэр, хайртай дотнын хүмүүс насаараа амьдын тамд унадгийг ухаарч ойлгооч. та нар бод л доо. 70 настай эмгэний ганц охин дүрмээ баримтлаагүй автобусны жолоочийн, эсвэл согтуу малын буруугаас, эсвэл нэг хэрцгий араатны гарт амь насаа алдвал туулсан амьдралынх нь баяр жаргал ор мөргүй алга болно шүү дээ.

Зочин 2015-12-03 122.201.24.57

монголд хүний амь үнэгүйджээ, элдбэгдоржоо, би ардчилсан гээд байгаа нийгэмд чинь хайртай хүмүүсийнхээ хамт айдасгүй, эрсдэлгүй амьдрамаар байна

Зочин 2015-12-03 103.26.193.189

sogtuu joloochiig barivchilah ni zuv baisan. Mungutei bayachuud torguulchihaad l sogtuugaar mashin bariad hun dairch baihad chuluutei boljdee. Yerunhiilugch ene zaaltad horig tavih heregtei. Sogtuugaar mashin joloodoh bol gemt hereg. Hulgaigaas dor. Hulgai hiihed hun uhehgui. Sogtuu jolooch olon hunii amind hurne

ulmedeh 2015-12-03 180.149.78.28

yadag ch hulii

Зочин 2015-12-03 202.126.91.154

вау!!! их хурлын гишүүддээ их баярлалаа, цуст коммунист эрүүгийн хуулиас монголчууд биднийг ангижруулж өгсөн та үнэхээр том гавьяатай. маш их баярлалаа, энэ мөчийг хүн бүхэн удаан хүлээсэн шүү.

Зочин 2015-12-03 122.201.24.57

чи тэгээд хүн ***** уу?

Зочин 2015-12-03 122.201.24.57

аллага хийгээд зүгээр өнгөрнө гэж баярлаж байна уу? санасны чинь гарз. чи согтуу машин барина гэж бүү баярла. эхийг чинь согтуу мал дайрч алахыг хүсэхгүй биз дээ, чи

ЗОЧИН 2015-12-03 103.26.194.176

ТЭНЭГ ИРГҮҮ ПИЗДА ЮУ ГҮЙ ЮУ, ЧИ НААД ЭРҮҮГИЙН ГЭЭД БАЙГАА ХУУЛИА ОЛЖ ҮЗЭЭД УНШААД ДАРАА НЬ АЛГАА ТАШ. УЧРЫГ НЬ ОЙЛГООГҮЙ МЭДЭЭГҮЙ БАЙЖ ЯМАР ХӨӨРҮҮ ТЭНЭГ П ВЭ. ЖИНХЭНЭ НОВШИЙН ХУУЛЬ БОЛСОН БЙАНА. ЭНЭ ХУУЛИАР ЭРҮҮГИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ. ШУДАРГА БУС БАЙДАЛ ЦЭЦЭГЛЭНЭ.