Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.12.03/ Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг  2014 оны 01 дүгээр сард Улсын Их Хурлын 7 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг тэмдэглэв. Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлоод “Тухайн ахмад настны амьдралын түвшинг бууруулахгүй, амьдралын чанарыг алдагдуулахгүй байх зорилго бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжих боломжийг хуульчилж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсан, тийм учраас Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болж байна. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээ, хувь хэмжээг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн  нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар тогтоохоор хуульчиллаа” гэв.

Ингэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч ахмад настнуудад үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцөлийг хангах, эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хамтын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20 хувь байхаар хуульчилсан байна. Хамтын тэтгэврийн тухай хуульд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 15-аас доошгүй жил болсон, эхнэр, нөхөр хоёулаа 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, бүрэн тэтгэвэр авдаг байх зэрэг шаардлагыг хангасан иргэд хамрагдах юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн  халамжийн тэтгэвэр авдаг аж. Хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы /2015.12.03/ Пүрэв гарагийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-03 202.21.106.157

Хууль гаргасан нь биш хуулийг хэрэгжүүлж чадсан хүмүүст,засгийн газарт саналаа өгөх хэрэгтэй. НАмууд амлалтаа ажилласан 4 жилдээ биелүүлж үр дүнгийг нь гаргах хэрэгтэй болохоос биш сонгууль болохоос хэдхэн сарын өмнө амлалтаа биелүүлж байна гэж баахан худлаа батлуулчихаад яваад өгч болохгүй ш дээ.Тэрэн шиг амархан ажил байхгүй болж байна.Хэдэн хүн дараачийн сонгуульд гарах гэж хуйвалдаж хуулийг хамаагүй баталдаг болж байна.2017 онд дөнгөж гарсан парламент шууд хамтын тэтгэврийг өгч чадахгүй нь ойлгомжтой ш дээ. Тайлбар нь амархан .Өмнөх их хурлын гишүүд сонгуулийн шоу хийсэн учраас болохгүй байнаа л гэнэ шүү дээ.Сонгуульт хугацаандаа хуулийг батлуулаад хэрэгжүүлсэн нам л оноо авах хэрэгтэй. Тэгнэ гэж л амалдаг биз дээ.

Зочин 2015-12-03 202.70.44.146

Эрдэнэ гишүүн 2016 оны сонгуульд шууд ногоон гэрлээр гарах боллоо. ахмадууд уяран хайлж байна.. харамсалтай сонгуулийн дараа энэ хуулийг хүчингүй болгох магадлал өндөр байна.

зочин 2015-12-03 202.131.234.194

өнөөдөр өндөр настануудаа харж үзэж байгаагаараа, бидний ажилгүй 10 жил лааз өчиглөсөн хугацааг чинь ажилласан жилд оруулж өгсөн С.Эрдэнэ болон хууль санаачлагчидад баярлалаа. 202,70,44,* та юу ч харахгүй харлаган байна.

Зочин 2015-12-03 202.70.44.146

энэ хууль яг үнэндээ дампуу хууль болж байна. маш олон сөрөг тал, дарамт луйвар гарна юу үнэн энэ үнэн. тэтгэвэр засгийн газраас тогтоосон хувиар нэмэгдэнэ. энэ ойлгомжтой. тэтгэвэр авагч нас барлаа тэтгэвэр нь зогсдог. харин 2017 оноос зогсохгүй тодорхой хувиар нэмэгдээд үргэлжлээд амьд байгаа нь аваад явна шүү дээ. мөрдөх үеэс хэдэн хүнд буцаан олгох вэ гэдэг том асуудал үүсгэнэ. энэ үед бүр огцом их мөнгө шаардана. энэ 76 бол яахав дээ явахгүй хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг ийм дампуу хууль гаргаад л хаяж байхгүй юу амьдрал харуулнаа. сэтгэлгүй л юм хийж байна. одоо яахав учир мэдэхгүй тэтгэврийн хөгшид нэгнийгээ үхээд өгөхөөр тэтгэрийг авна баяжина гээд хөөрч байна. хуулиар ингэж тоглож болохгүй

irgen 2015-12-03 103.229.123.151

HAMTIIN TETGEVERIIN HUULIIG EHNEES NI SANAACHLALN , ZUTGUULSEER BATLUULJ CHADSAN UIH-IIN GISHUUN , SAID S.ERDENE-D OLON MYANGAN BUURLUUDIIN UMNUUS TALARHAN BAYAR HURGEJ , SAIN SAIHAN BUHNIIG HUSEN ERUUE. ARD TUMENII HUSEN HULEEJ BAISAN HUULI BATLAGDLAA.

Зочин 2015-12-03 202.55.191.34

ТЭНЭГ МИНЬ ХУДЛАА АРД ОЛНООС САЙН НЭР ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ........ ТЭТГЭВРИЙН МӨНГИЙГ НЬ НЭМЭЭД ӨГЧИХӨӨЧ.... ТЭГВЭЛ НААД ХУУЛЬ МУУЛЬ ЧИНЬ ХЭРЭГГҮЙ.... ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ... АРД ОЛНЫГ МУНХАГ ИЙМХЭН ЮМАНД ХУУРТАНА ГЭЖ БОДОО ЮУ?

Зочин 2015-12-03 81.240.141.75

ene bol uneheryn olon taliin ashigtai huuli boljee,naryn shalguuruud tavij ugsun n ene huuliig batalgaatai bolgoj bn, buh niited buunduj mungo taraadag niiteer n tetgever tetgemj nemdeg n zalhuu zaltai humuusyg uramshuulsan uildel boj bgaa

Зочин 2015-12-03 202.179.28.77

Сайн байна.энэ маш зөв зүйтэй хууль шүү?