Алтан аргамж ээдрэх учиргүй | News.MN

Алтан аргамж ээдрэх учиргүй

Алтан аргамж ээдрэх учиргүй

Алтан аргамж ээдрэх учиргүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танаа

Нээлттэй захидал


Монголчууд бид эрт цагаас,  эзэн Чингисийн үеэс Элчин харилцаа буюу Дипломат албыг Монгол  төрийн Алтан аргамж хэмээн эрхэмлэн дээдэлж, бэхжүүлэн бататгаж  ирсэн сайхан уламжлалтай билээ. Энэ ариун үйлсийн төлөө  үе үеийнхний зольсон амь нас, зориулсан билэгт ухаан, чин зоригт тэмцэл, зорилгодоо хүрсний амьд жишиг эх түүхийн маань  гэрэлт хуудсанд дархлаастай бий. Өнөөгийн ардчилсан  Монгол орны өөдрөг үйлс, өрнүүн дэвшил хийгээд орчлонгийн  амар амгалангийн төлөө ойр, холын түнш, олон улсын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхах монголчууд бидний хичээл зүтгэл ч  дээрхийн үргэлжлэл юм.

Сүүлийн жилүүдэд Монгол төрийн тусгай алба–Дипломат албаны нэр хүнд увайгүй заримын жигшүүртэй үйлдэл, урагшгүй заримын унхиагүй удирдлагаас болж сэвтэн доройтож байгаад энэ албаны ахмад зүтгэлтэн бид  ихэд харамсан халаглахдаа хүрч байна.

Монгол төрийн гадаад бодлого энэ хэр бурууд хөтлөгдөж, ноён нуруугаа алдаагүй  нь эрхбиш үнэн. Гэвч тусгаар улсын маань эрхэм нэр төрийг гадаад ертөнцөд сэвтээсэн, тусгай албаны маань  дүр төрхийг  харлуулсан үйлдэл тасрахгүй  гардаг болжээ. Дотоод улс төр сайтар эмхрэхгүй, төрийн алба зөв тогтвортой төвхнөж чадахгүй, нам, бүлгүүдийн талцсан толхилцоонд төр засаг, түмэн олон зутрах янзтай байгаа нь манай гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж, түншүүд маань нүүр буруулах ч аюул нүүрлэхвий гэж санаа зовмоор болж байна.  Олон улсын тогтсон хэв заншлыг үл тоомсорлох мэт, төрийн төлөөлөгч Элчин сайд нараа ч тохоон томилж чадахгүй мунгинасаар байгаа маань нэгийг хэлж, нөгөөг өгүүлэх бус уу.

Ийм харамсалтай байдлыг нэн даруй засан залруулахад  нэг их мэргэн ухаан шаардлагагүй, асуудалд зүгээр л хариуцлагатай, төрийн хүний ёс жудагтай хандахад хангалттай  баймаар юм. Нөгөөтэйгүүр, ужгирч буй дутагдлын учир шалтгааныг сайтар тунгааж засч залруулахын тулд  гадаад харилцааны асуудлаар шийдвэр гаргах ном журмаа боловсронгуй болгох хэрэгтэй. Чингэхдээ дипломат албыг зүй зохисгүй улс төрөөс ангижруулах асуудлыг чухалчлан авч үзвэл зохино гэж үзэж байна.

Сүүлийн үед дипломат албаны  хүний нөөцийн бодлого сүрхий алдагдаж, зохих түвшинд бэлтгэгдээгүй, ар өврийн хаалганы хоноцын сэтгэлтнүүд  олширсоны гор гарсаар байгаа нь үнэн билээ.Үүнийг мэдсээр атлаа , шийдвэртэйхэн засч шинэчлэхийн оронд өнгөлөн далдлах, өөрсдийгөө зөвтгөхийг оролдох болж байгааг олон нийт зүй ёсоор шүүмжилж байна. Түүний зэрэгцээ учир байдалд шударга дүгнэлт хийж цаг алдалгүй засаж залруулахад чиглэсэн дуу хоолой ч тодхон сонсогдох болсоныг бид олзуурхан дэмжиж байна.

Чухамдаа дипломат албаны хүний нөөцийн бодлогыг эрс шинэчилж, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагуудад залуу,  дунд, ахмад үеийнхээ залгамж холбоог сэргээн бататгаж,  эгнээгээ эрхбиш шийдэмгий шинэчлэх шаардлага тулгараад байна. Цаашид дипломат албаны  ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлыг эрс сайжруулж, тэдний мэдлэг, чадварыг байнга өсгөн хөгжүүлж байх оновчтой тогтолцоог бүрэлдүүлэх хэрэгтэй.

Дипломат албыг жинхэнэ тусгай алба шиг ажиллуулах асуудал төр, засгийн байнгын анхааралд байх ёстойг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй биз ээ.

Бид гадаад харилцааны бусад олон чухал асуудлыг хөндөхийг зорьсонгүй. Давын өмнө шийдүүштэй гэсэн зарим нэг санааг холбогдох эрхмүүдийн сонорт хүргэхийг чухалчилсан нь энэ юм. Улс орныхоо эрхэм дээд эрх ашгийн үүднээс энэ бүхнийг Төр, засгийн удирдагчид, Гадаад харилцааны яамны удирдлага хичээнгүйлэн болгоож үзнэ гэж итгэж байна.

Монгол төрийн Алтан аргамж  мөнхөд бат бэх байх  болтугай.

 

        Гадаад харилцааны яамны Ахмадын хорооны  болон

        Монголын Элчин сайд нарын Клубын хэсэг гишүүд

Улаанбаатар хот  2020 оны дөрөвдүгээр сарын 28

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 202.9.40.171

Бүх муу муухай болгон намаас гарч байна. МАН болон АН гэсэн хоёр намын нөхөд улс орны эрх ашгийг намынхаа дараа тавьдаг болжээ. Улс төрийн намыг үүрэг ролийг багасгах ёстой. УИХ-д намаас нэр дэвшдэггүй болгох хэрэгтэй байнаа.

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Хамгийн их Монголчууд маань ажиллаж амьдардаг БНСУ-д суух элчин сайдаа томилоогүй хог болж байнаа та нар!?!! Энэ бол Солонгос улсыг басамжлан доромжилж байгаатай адил, Солонгосчуудад бол энэ үйлдэл нь шууд өөрсдийг нь тоохгүй хөсөр хаяж байна гэж ойлгогдохоор харагдаж байгаа! Монголчуудын эрх ашигийг хамгаалах гэж Элчин сайд нь байх ёстой биздээ энэ эгзэгтэй үед??! Эсвэл зээл тусламж авилга авхуулах гэж элчин сайд томилдог юм уу??! Эх орныг минь ёстой шившиг болгож байнаа энэ төрийн хулгайчууд!!

Avatar

Zochin 2020-04-27 202.126.89.185

Ga yamnyhantaiga niilj dooliur husahiimsan manai ene hed amtshaad hend ch diildehgui mangas bolson doo yun ter Mexican cartel!!!

Avatar

ээс-цагаан 2020-04-27 66.181.184.227

Ашгүй дээ ахмад хэлэх цаг болсон. Төр сонсох цаг болсон. Хоноцын сэтгэлийг бүх салбарт аваад хаячихвал тайван болох учиртай.

Avatar

South Korea 2020-04-27 202.70.34.70

Solongost Elchin saidgyi 2 jil bolj bn.

Avatar

Зочин 2020-04-27 183.81.171.2

МАН ГАРЧ ИРСЭНЭЭР МОНГОЛ ТӨР ГУНДСАН.. ЭД БУРУУТАЙ ЯЛАЛВАЛ ТААРНА .

Avatar

Зочин 2020-04-27 103.80.210.183

итгэл эвдэгч МАНлуудыг цаазар авч л цэвэрлэх хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2020-04-27 66.181.176.14

Нямаагий Энхболдын хүү, хүргэн бас ч юу билээ

Avatar

Zochin 2020-04-27 69.140.120.173

Ih zuv zuitei saihan sanaa zuvluguu bn. Ajil hereg bolgoh heregtei . Elchin Purevsuren geh met butehgui garaar tomilogdson humuus ih bnaa

Avatar

GHY-nii ajiltan 2020-04-27 59.153.112.146

Erhuud suugaa 60 terbumiin tuluulugch hugchin tugtsug Amarsanaagaa bushuuhan tataach ee ajil hetsuudlee

Avatar

Зочин 2020-04-27 67.247.110.105

Mieogombiin gar huluu zailyylaachee, Odoo gadaad baigaa diplomat tuluulugchiin gazaryydad dyyren M.Enkhboldiinhon bna. 60 terbymaa tendees bosgood bna, Sonyylias umnu but turliin attache, zuvluhuud bugd M.Enkhboldiinhon. Tsogtbaatar Hurelsukhiin araar tavijbna daa.

Avatar

Зочин 2020-04-27 192.82.75.77

Ялангуяа улс орныхоо эдийн засгийн хүч чадлыг нэмэгдүүлэхэд тустай нарийн мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулалтын хатуу шалгуураар шилж аваад дипломат албаны практик мэдлэг, ур чадвар суулгах 1-2 жилийн сургалт, давтан сургалтыг Дипломатын Академиараа дамжуулан хэрэгжүүлсний дараа төрийн энэхүү тусгай албанд жинхлүүлж шатлан дэвшүүлж ажиллуулах, гадаад дотоод томилгоондоо шудрага өрсөлдөөний журмыг хатуу баримдалдаг байвал байдал аяндаа сайжрах болов уу.

Avatar

Зочин 2020-04-27 192.82.75.77

Монгол төрийн Алтан аргамжийг бататгах энэ эрхэм чухал албанд мэдлэг туршлага , мэргэшсэн чадвар, хэл ус, хэрсүү бодол,хийгүй ухаан тэгш хүмүүсийг шилж сонгоод шигшиж авдаг байх ёстой.Нөгөөтэйгүүр улсын хөгжил урагшлан дэвших тусам дипломат албаны өмнө шинэ шинэ зорилтууд ,шийдвэрлэх чухал асуудлууд тулгарч байна. Ийм үед дипломат албаныхан шинэ цагийн мэдлэг мэргэжлээр өвч зэвсэглэсэн шилдэг мэргэжилтнүүдээр эгнээгээ бэхжүүлэх ёстой.

Avatar

Зочин 2020-04-27 31.10.165.29

Ахмадуудаа сонсох цаг хэдийнэ болсон шүү дээ. Нэг л угаасаа их мэддэг хүмүүс энд тэндгүй шоволзож, ичгүүр сонжуургүй аашилж, бас баашилж, аархаж байгаа юм биш үү? Уг нь аавын буйд хүнтэй танилцаж, агтны буйд газар үзэж байх учиртай юм. Зарим нөхөд зүгээр л байвал барав, аавдаа адуу манахыг заах гэж хөглөхийг нь яана. Зүйтэй захидал байна. Эрхбиш анхаарч, арга хэмжээ авахгүй бол оройтчихгээд байна шүү.

Avatar

zochin 2020-04-27 64.119.17.73

mongoliin altan argamj ali hediin tasarsanshdee,diplomat hemeeh ulsiinhaa nuur tsarai bolson humuus ali bolohgui buh zuiliig hiideg bolson,ted denduu shunaltai,es surtahuungui huviin erh ashgiig ulsiinhaa erh ashigaas deeguur tavidag uhamsargui humuus bilee,Elbegdorj mongoliin altan argamjiig taslah ,sulruulahiin told tanil tal ,ooriin humuusee zugeer l huviin kompanid ajild oruulj bgaa uim shig shahdag bolson,ter FRANCE diploatiig har hovdiin Zereg sum amin naiz ni geed nerleed bval olon too

Avatar

Зочин 2020-04-27 31.10.165.29

Энэ анхааруулга, сануулгыг төрийн удирдлагууд эрхбиш болгоож үзэх болов уу. Зүйтэй л асуудлыг хөндсөн байна.

Avatar

Zoxin 2020-04-27 202.126.89.105

Xap tamxichdaa zailuulaach

Avatar

Зочин 2020-04-27 66.181.161.115

Элэнцэгнийх нь алт бас аргамж байхав? Скоч гэвэл таарна?

Avatar

Ман 2020-04-27 85.141.76.232

Ахмад дипломатчид гэнэ уу, элчин сайд нарын клуб гэнэ уу та нар болио. Та нарын ур хуухэд л дипломатч болох нь алтан жолоо юу, угуй л байхгуй юу. Та нарынхаас бусад ардын хуухдууд болохгуй байгаа юм биш шуу. Ахмадууд та нарын л ур жимс шуу

Avatar

zochin 2020-04-27 103.57.92.223

darga nariin huuhduud, nuuts amraguudiig altan argamjnaas hol bailga

Avatar

Zochin 2020-04-27 202.126.88.39

Elchin saiduudyg Yerunhiikugch tomildog bizdee, zavharsan uls tur hiij haa hamaagui shahaany humuusiig elchin tomilj yavuuldgaas l bolj bgaan. Yamar saindaa l yasnii diplomatuud n ingej ugee helj bosoj bhav dee!!! Turiin undurluguud neg yum bodno bgaa

Avatar

ххх 2020-04-27 59.153.115.148

Пээх мундаг дипломатууд нь ч үгээ хэлээд ирлээ шүү ГХЯ-ыг шинэчлэх нь зөв шүү, Монголын нэр нүүрийг уландаа гишгэж яваа увиагүй амьтдыг шийтгээд өг, цэвэрлээд өг.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.174

ТЭРБУМААР ҮНЭЛЭГДСЭН ГАЗАРТАЙ ТНБ-ИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ИЧИХГҮЙ ЮМ. ЗАЙЛУУЛААЧЭЭ!! ХҮРЭЛСҮХЭЭЭ

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.174

Ц.Нямдорж сайдын ГХЯ-ны ТЗУГ дарга хүү Анхбаяр нүүр хийх газаргүй зугатаад явна!!! Улсын зардлаар 50 мянган доллар гадаадад сурсан төлбөрөө улсад төлөхгүй!!! 100 өрхийн амьдрал эхлүүлэх мөнгө!!! Н.Анхбаярын авгай нь бас ЗГХЭГ т бас дарга гэр бүлээрээ Даргаа!!!

Avatar

Зочин 2020-04-27 103.57.95.201

50.000$ төлөх мөнггүй ч 500 саяын амбаартай хүндэ.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.174

Элчин сайд нараа томилж чаддаггүй Монгол улс!!!! Арай дэндүү юмаа.

Avatar

Зочин 2020-04-27 103.57.95.201

Тэр Нямдоржийн хүүг (Анхбаяр) нь зайлуулаачээ!

Avatar

Mne 2020-04-27 64.119.18.65

Ter daldaga tsogtbaatriigaa solioochee

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.175

ene Battulga bainga gatsaahaa boliosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж