Хулгай хийж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Хулгай хийж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас нийт 4912, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 168, зөрчлийн 1363, Зам тээврийн ослын 440, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 99 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Сүүлийн үед согтуурсан үедээ хулгай гэмт хэрэг үйлдэх тохиодол буурахгүй байна. Тухайлбал, Өчигдөр Баянгол дүүргийн “Голден парк” хотхонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  цагдаагийн алба хаагчид …-р байрны гадна зогсоолд байсан “Chevrоlet” автомашины хучлагыг тодорхой оршин суух хаяггүй Э /эр.23н/, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух М /эр.27н/ нар согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Мөн тус дүүргийн аравдугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар 10 дугаар байрны гадна зогсоолд байсан “Toyota рrius-20” автомашины толийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд суух М /эр.26н/, Баянгол дүүргийн 23 дугаар хороонд суух Б /эр.24н/ нар согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Ж.ӨӨДЛӨН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж