Иргэдээс хотод хийгдэх ажлыг асууна | News.MN

Иргэдээс хотод хийгдэх ажлыг асууна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Иргэдээс хотод хийгдэх ажлыг асууна

Хот 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналын дагуу эрэмблэн ажил хэрэг болгохоор болсноо өнөөдөр мэдэгдлээ. Ингэхдээ АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай хэрэгжсэн Зөвлөлдөх санал асуулгын аргыг хэрэглэн иргэдийн саналыг авах юм. Санал өгөх 1500 иргэнийг санамсаргүй байдлаар сонгож, судалгаанд хамруулна. Тэднээс дахиад 400 иргэнийг түүвэрлэн сонгож, энэ сарын 12-13 ны өдрүүдэд төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцуулж, тухайн иргэдийн саналыг сонсох юм байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулжээ. Мөн тус хорооны гишүүд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм.

Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах, “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна.

Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа нь энэ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-03 103.229.121.68

Ene arzetik hamart Zandanshatar end yamar hamaatai yum

Зочин 2015-12-03 182.160.36.145

зөв шүү 40 50 мянгатыг дахин шинээр барилгажуулах хэрэгтэй. навсгар өмхөрсөн байруудыг солих хэрэгтэй.

zochin 2015-12-03 182.251.244.36

medeej zasah ym zendee l bgaa baih teglee ged hiihgui baij bolohgui bhor bolomjoroo zalruulad l yavah yostoi zev humuusteigee oir hariltsaa baih hamgiin zev baih yamar ch ajil.g hun gantsaaraa hiij etsiin amjilt ni mundag baih ni ugui

zochin 2015-12-03 182.251.244.36

harin ch irgedteigee hamtarch ajillakh ni muu bsaniin odoo harin ene ni zev sh dee irged.s sonsogdohgui eeriigee shuud udirdagch ged hoid solongos uu bid yamar yu yariad bgan ene door bichsen neher .....chi gantsaraa heer ochij amidarmaar ym bna doo

Зочин 2015-12-03 103.229.122.129

Хот маань хотын статуст тэнцэхгүй ээ Батүүл дарга аа. Төлөвлөлт нь эртнээс гажчихсан. Дээрээс нь харвал ширэлдсэн хялгас шиг зураг тодорно. Тэгээд тодорч өгөхгүй ээ, сүүмийсэн булингартсан дүрс л гарна. Төлөвлөлттэй хот гэдэг дээрээс нь харахад микро схем шиг цэгцтэй харагддаг юм.

Зочин 2015-12-03 59.153.112.98

Барилгын дизайнд нэг загварын норматив стандартгэж байдаггуй , харин хогын уут шигээ утаандаа хорт утааны баг олж унэгуй тараа !

Зочин 2015-12-03 202.55.191.34

ХҮН ШИГ ДИЗАЙНТАЙ БАРИЛГА БАРЬ......... НЭГ Л ХОГИЙН ЦУГЛУУЛГА БОЛЛОО....... ДИЗАЙН ДЭЭР СТАНДАРТ ТАВЬ

Зочин 2015-12-03 150.129.141.173

Иргэдээсээ асуудаг удирдагч байдаггуй юм АН ын мал Батуул ийм тэнэг яриагаар булхайгаа нуудаг аргатай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж