Коронавирусийн халдвар авсан хүний тоо гурван сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо гурван сая давлаа

Коронавирусийн халдвар авсан хүний тоо гурван сая давлаа

Хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны 18.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 3,004,892 болж, нас барагсдын тоо 207,262-д хүрсэн байна. Харин эдгэрсэн хүний тоо 882,993 байна.

Нийт идэвхтэй байгаа халдвар тээгчдийн тоо 1,913,706 байгаа бол 57,634 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн дэлхий даяар халдвар авсан хүний тоо гурван сая давсанаар дэлхийд нэг сая хүн тутмын 385 нь халдвар тээж байна гэсэн үг юм.

Хамгийн их халдвар тархсан улс болох АНУ-д халдвар авсан хүний тоо нэг сая хүрэхэд маш ойрхон байгаа ба тус улсад сая хүн тутамд 2,983 халдвар тээгч байна гэх тооцоо гарчээ.

АНУ-ын араас Испани, Итали, Франц, Герман, Их Британи, Турк, Иран, ОХУ хамгийн их халдвар тээгч бүртгэгдсэн орноор нэрлэгдэж байна. Халдвар авсан гурван сая гаруй хүний 1,2 сая нь Европ тивд, нэг сая гаруй нь Хойд Америкт, 470 гаруй мянга нь Ази тивд, 138 мянга нь Өмнөд Америкт, 32 мянга нь Африк тивд харьяалагдаж байна.

Эх сурвалж: Worldometers

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж