МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын ээлжит Бага хурлын товыг тогтсон байна. Ардын намынхан Бага хурлаа энэ сарын 12-ны өдөр хуралдуулахаар болжээ. Бага хурлаараа ямар асуудал хөндөж ярилцах нь одоогоор тодорхойгүй юм байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Бага хурлаар МАХН-тай нэгдэж ирэх сонгуульд оролцох эсэх, оролцвол ямар байдлаар хамтрах вэ зэрэг хэд, хэдэн асуудлыг онцолж ярилцахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.
Т.СОЛОНГО