Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд нар нэг баг болж, нэр дэвшихээр болсон байна. Ардчилсан намын гурван нэр дэвшигч тус аймгаас гаралтай.

Төв аймагт нэр дэвшиж байгаа Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нар анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвших бол Х.Тэмүүжиний хувьд энэ сонгууль дөрөв дэх удаагийн сонгууль болно.

Х.Тэмүүжин өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2008 онд Баянголын дүүргээс, 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, давхар Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан юм. Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин МАН-ын Ц.Мөнх-Оргилд өвдөг шороодсон.

Тэгэхээр Х.Тэмүүжиний хувьд энэ удаагийн сонгууль дөрөв дэх удаагийн сонгууль боловч орон нутагт, тэр дундаа төрж өссөн нутагтаа зодоглож байгаа анхны сонгууль гэдгээрээ илүү онцлог, анхаарал татаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж