Судлаач Д.Төмөрбаатар залруулга хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Судлаач Д.Төмөрбаатар залруулга хүсчээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг зарим хүмүүс япон хэлний орчуулагч, судлаач Д.Төмөрбаатарын хүүхэд хэмээн эндүүрэх болсон байна. Тиймээс Д.Төмөрбаатар судлаачийн зүгээс нүүр номын хуудсаараа дамжуулан залруулга хийжээ. Тэрбээр “Япон хэлний орчуулагч, судлаач Д.Төмөрбаатар би мэргэжлийнхээ дагуу япончуудын түүх, соёл, ёс зүй зэргээс монголчууддаа танилцуулж хэвлэл мэдээлэл, телевизээр соён гэгээрүүлэх чиглэлийн ажил хийдэг билээ. Миний хувьд алдаршаад, олны танил болоод байх хүсэлгүй, гэхдээ л хийдэг ажил маань ийм болохоор яах ч аргагүй хүмүүс намайг мэддэг болоод байх юм.

Харин нүүр номын талбарыг “хувийн зорилгоор” ашиглан нэгэн залруулга тайлбарыг хийж, найз нараасаа хүсэх зүйл байна. Ардчилсан намын Хасбаатар гэж залуу байна аа, би түүнийг мэднэ, япон хэлтэй, япончуудтай олон ажил өрнүүлээд л явж байдаг, чадварлаг залуу. Гэтэл гадуур энэ Хасбаатарыг миний хүү мэтээр мэдээлэл таржээ. Хасбаатарын аавыг Төмөрбаатар гэдэг юм байна. Хасбаатар Японтой холбоотой ажилладаг, овог нь Төмөрбаатар болохоор “япон судлаач Төмөрбаатарын хүүхэд байж таараа” гээд л, хаа нэгтээ бичсэн бололтой юм аа, янз нь. Үүнд нь их олон хүн итгэжээ. Сүүлийн үед фэйсбүүк твиттерээр, нэг их сүртэй биш л дээ, таагүй дайралт над руу ирэх боллоо, “хүүгээ хүмүүжүүлчихээд цэцэрх” гэх мэтээр. Жаахан эвгүй юм аа. Миний хувьд, хүмүүст хэрэгтэй ганц хоёр үгээ хэлээд л, чимээгүйхэн явж баймаар байна” гэжээ.

Б.БАТ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж