Токиогийн &#34Их дуулга&#34-ыг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Токиогийн &#34Их дуулга&#34-ыг шууд дамжуулна

Японы нийслэл Токио хотноо маргааш олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн эхлэх гэж байна.

Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцоно.

Дэлхийн 96 улсын жин, жингийн шилдэг жүдочид өрсөлдөж, Рио 2016 олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулахаар өрсөлдөх гэж байна.

Олон улсын Жүдо бөхийн холбооны энэ жилийн хамгийн отгон "Их Дуулга" Токиогийн тэмцээн юм.

Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг гурав хоногийн турш (11.4-6) ETV телевиз эх орон даяар шууд дамжуулна.

Эрэгтэй

60 кг: Д.Амартүвшин
60 кг: Д.Цогтбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг
73 кг: Г.Одбаяр
73 кг: С.Ням-Очир
100 кг: Н.Түвшинбаяр

Эмэгтэй

48 кг: М.Уранцэцэг
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
63 кг: Ц.Цэрэннадмид

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж