Интерполын дэд ерөнхийлөгч айлчилна

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Интерполын дэд ерөнхийлөгч айлчилна

Интерполын дэд ерөнхийлөгч айлчилна

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нараас илгээж буй баярын захидлыг Элчин сайдад гардуулав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа бидний хамтын хүчин чармайлтаар амжилттай бэхжин хөгжиж ирснийг цохон тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ийржи Бродский хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2019 оны 5 дугаар сард Чех Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, тохиролцсоны дагуу Интерполийн Гүйцэтгэх хорооны дэд Ерөнхийлөгч болон Чех Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид энэ зун Монгол Улсад айлчилж, хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсныг уулзалтын үеэр ярилцжээ.

Эх сурвалж: ГХЯ-ны Европын газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж