Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо | News.MN

Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Бээжин иргэддээ цэвэрхэн хувцаслахыг тушааж, коронавирусийн эсрэг олон нийтийн эрүүл ахуйг хангахын тулд цэвэр, цэмцгэр орчин бүрдүүлэхийг уриалжээ.

Дээрх захирамжийн дагуу Хятад эрчүүдийн зуны улиралд цээж нүцгэн явах, цамцаа сөхөж гэдсээ гаргадаг зэрэг хотын соёлгүй үйлдлүүд өнөөдрөөс/2020.04.27/ Бээжинд хориотой болсон байна.

Одоогоос жилийн өмнө Хятадын өөр нэг хот болох Жинаньд үүнтэй ижил төрлийн тушаал гаргаж, эрчүүдийн “Бээжин бикини” өмсөхийг хориглож байжээ. Хотын удирдлагууд цамцаа дээш нь сөхөж гэдсээ гарган явах зэрэг наад захын соёлгүй авир нь хотын өнгө үзэмжид онцгой сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн тухайн шийдвэрийг гаргаж байсан аж.

Бээжинд эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө мөн ам, хамраа даралгүй найтаах, ханиахыг хоригложээ. Түүнээс гадна олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ хүн тус бүр хоорондоо дор хаяж нэг метр зай барих ёстой бөгөөд олон нийтийн газарт ил задгай шүлсээ хаясан иргэнийг торгох торгууль 200 юань болж өссөн гэнэ.

Хятадад одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 82830 байгаагаас 4633 хүн нас барж, 77474 хүн эдгэсэнд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 723 өвчтөн байгаа билээ.

Эх сурвалж: BUSUNESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 103.212.116.55

Бурхны хууль зөрчөөд бурхан халдвар илгээж гэсгээж

Avatar

зочин 2020-04-27 192.82.65.120

Та хотод амьдрахыг хүсч байвал дэг журамтай бай.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2020-04-27 103.212.117.105

хятадууддаа л хэл.

Avatar

Иргэн 2020-04-27 202.9.46.205

Хотын дарга маань Хотоо стандартай болгоно гэсэн түүндээ үүнийг бас бодолцох байхаа? Гадаадын ямарч улсад машиндаа нүцгэн явдаггүй шүү дээ…Үүн шиг бүдүүлэг юм байхгүй шүү…Манайхан сайн бодоорой…

Avatar

u 2020-04-27 66.181.189.115

Mongol ulsad heregjuuleh heregtei zun bolohoor hotoor duuren tseej nutsgen mashin barisan zavaa nuhduud taxi and yvaad baidag

Avatar

Отгоо 2020-04-27 66.181.161.118

Одоо зөрчлийн хуультай болсон ч дордоод байгаад харамсдаг. Нэг их эрх ярьсан бусдыг шүүмжилсэн хүмүүс бдаг. Хотын иргэн шиг цэвэрхэн соёлтой хувцаслачихаад үс гэзгээ янзалчихаад, цэмцгэр, эмэгтэйчүүд нь эмэгтэйлэг, эрчүүд нь эрэгтэйлэг байгаад, миний эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг ойлгочихоод, би улс Монголынхоо нийслэл хотын иргэн гэдгээ ойлгочихоод, энэ хотын иргэний соёлоор гадаадад бид үнэлэгдэнэ гэдгийг ойлгочихоод бусдыг шүүмжилмээр юм.

Avatar

nuudel 2020-04-27 64.120.88.65

Baahan usan tsergiin sudaktai tsamtstai gedsee gargaad huisee uhaad sejgiin shuu.Em hunbaitugai er hun haraad gutmaar

Avatar

Отгоо 2020-04-27 66.181.161.118

манаайханы хотын соёл жилээс жилд дордож байна. Жил ирэх тусам соёлжмоор юм. Улсын нийслэлд амьдарч байж хөдөө хээр явж байгаа шиг хувцаслаж, чанга ярьж хоорондоо бүдүүлэг үг яриа хэрэглэж, хэрэлдэж, бүр зодолдож байгаа харагдах нь олонтоо бүр хэвийн үзэгдэл болсон байна. Миний залуу цагт гадуур гарах үзвэр үзэхдээ заавал гоёдог байсан. Олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй байгаа хүнийг цагдаа журамлана гэсэн ойлголттой, их ч хичээдэг байлаа. Одоо зөрчлийн хуультай болсон ч дордоод байгаад

Avatar

Зочин 2020-04-27 202.21.107.86

Одоо бол хошногоныхоо ац руу шигдсэн ретүз өмсөөд харвингаа унжуулчихаад хээв нэг алхсан хүн олон болсон.

Avatar

Иргэн 2020-04-27 202.9.46.205

Тийм шүү.Гэдэсээ гаргаад явдагаа болих л хэрэгтэй дээ. их л муухай харагддаг юм даа. Бас мАШИН ДОТРОО нүцгэн явдагаа болимоор юм аа. Цагдаа нар шаардлага тавьмаар юм Их бүдүүлэг харагдах юм. Үүнд саналаа хэлээрэй. Хотын соёлыг бодмоор б\на шүү. Энэ чиньбас л хотын стандартад орох л юм даа??? Санал бодлоо хэлээрэй…

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.64

Манайхан бас бээжиндэхээ болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж