Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Эрчүүдийг “Бээжин бикини” өмсөхийг хориглолоо

Бээжин иргэддээ цэвэрхэн хувцаслахыг тушааж, коронавирусийн эсрэг олон нийтийн эрүүл ахуйг хангахын тулд цэвэр, цэмцгэр орчин бүрдүүлэхийг уриалжээ.

Дээрх захирамжийн дагуу Хятад эрчүүдийн зуны улиралд цээж нүцгэн явах, цамцаа сөхөж гэдсээ гаргадаг зэрэг хотын соёлгүй үйлдлүүд өнөөдрөөс/2020.04.27/ Бээжинд хориотой болсон байна.

Одоогоос жилийн өмнө Хятадын өөр нэг хот болох Жинаньд үүнтэй ижил төрлийн тушаал гаргаж, эрчүүдийн “Бээжин бикини” өмсөхийг хориглож байжээ. Хотын удирдлагууд цамцаа дээш нь сөхөж гэдсээ гарган явах зэрэг наад захын соёлгүй авир нь хотын өнгө үзэмжид онцгой сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн тухайн шийдвэрийг гаргаж байсан аж.

Бээжинд эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө мөн ам, хамраа даралгүй найтаах, ханиахыг хоригложээ. Түүнээс гадна олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ хүн тус бүр хоорондоо дор хаяж нэг метр зай барих ёстой бөгөөд олон нийтийн газарт ил задгай шүлсээ хаясан иргэнийг торгох торгууль 200 юань болж өссөн гэнэ.

Хятадад одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 82830 байгаагаас 4633 хүн нас барж, 77474 хүн эдгэсэнд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 723 өвчтөн байгаа билээ.

Эх сурвалж: BUSUNESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж