Торгуулийн хэмжээг бууруулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Торгуулийн хэмжээг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Торгуулийн хэмжээг бууруулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хуулийн этгээдэд 48 зүйчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байсныг байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг бүлгүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр 39 болгон бууруулсан байна. Мөн торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг бууруулж 800 сая төгрөг болгожээ.

Төсөлд гүтгэх заалт туссан байсныг хасч, Зөрчлийн хуулиар зохицуулахаар өөрчилсөн аж. Энэ тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Гүтгэх асуудлыг тогтооход олон жил шаарддаг. Тиймээс хор уршгаа арилгуулах талаар хоёр тал ойлголцоод шийдэх боломжтой гэж үзэн Зөрчлийн хууль руу оруулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Мөн торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэх юм байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

unshigch 2015-12-03 202.70.46.214

uunees umnuh hohirol, torguuli uurchlugduh yum bolovuudaa

Зочин 2015-12-03 202.179.20.68

доллар 2000