Шинчонжи сүмийн халдвар тараагч эмэгтэй эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинчонжи сүмийн халдвар тараагч эмэгтэй эмнэлгээс гарчээ

Шинчонжи сүмийн халдвар тараагч эмэгтэй эмнэлгээс гарчээ

Өмнөд Солонгост коронавирусийн 31 дэх халдвар тээгч болон бүртгэгдсэн Тэгү хотын Шинчонжи сүмийн итгэгч эмэгтэй шинжилгээ өгөхөөс олон удаа татгалзсанаар маш олон хүнд халдвар тараасан билээ. Түүнийг тус улсын иргэд “супер халдвар тараагч” хэмээн хочлоод байгаа ба тэрбээр 67 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа энэ сарын 24-ний өдөр эмнэлгээс гарсан байна.

Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж тус улсад халдвар огцом нэмэгдэж, Тэгү хот тахлын голомт болсон юм. Тэрбээр халдвар авснаа мэдэлгүй мянга гаруй хүн оролцдог сүмийн цуглаандаа хэд хэдэн удаа явж, хуримын ёслолд оролцсон байсан бөгөөд эмч нар түүнээс шинжилгээ авахыг хүсэхэд олон удаа цааргалж, хойш сууснаар ийм байдалд хүрсэн билээ.

Анх өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн уг эмэгтэйн биеийн байдал сайжирч, өвчний шинж тэмдгүүд арилснаар энэ сарын 22-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Тэрбээр Тэгү хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдээс хамгийн удаан эмчлүүлсэн хүмүүсийн нэг болсон ба эмчилгээний зардал нь 30 сая вон давсан байна.

Эх сурвалж: The Koreatimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж