Коронавирусийн цар тахалд хамгийн их хохирол амсч, хамгийн олон хүнээ алдаад буй улс бол Америк билээ. Хэдий байдал сайнгүй байгаа ч тус улсын эрх баригчид ойрын хугацаанд хотуудын хөл хориог сулруулахаар ярилцаж байгаа юм.
Тус улсын Калифорни мужийн Хантингтон эрэг дээр амралтын өдрүүдэд хөл хорионы дэглэмийг үл хайхарсан хүмүүс мянга мянгаараа цугларч, наран шарлагын газар хөл гишгэх зайгүй дүүрчээ.
Далайн эргийн хамгаалагчид хүмүүсийг хоорондоо зай барихыг шаардсан ч тэдний үгийг хүмүүс үл тоож байжээ. Агаарын хэм огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс инйхүү далайн эрэг, гольфын талбай, биеийн тамирын талбайд олноороо цугларах болсон байна.
АНУ-д өнөөдрийн байдлаар 987,322 хүн коронавирусийн халдвар авч, 55,415 хүн нас бараад байгаа бол 118,781 хүн эдгэрээд байгаа юм.
Эх сурвалж: Telegraph