Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байгаа аж. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой буй юм байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурчээ.
Нийслэлийн Статистикийн газраас мэдээлснээр, “Хархорин” хүнсний захад хонины мах хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Номин”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.
Б.БАТ