Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 14

Гуравдугаар сарын 14-ний баярууд

Андорра гэх бичил вант улсын Үндсэн хуулийн өдөр. Үндсэн хуульт хаант засаглалтай. Андорраг Францын Ерөнхийлөгч ба Каталоны хамба удирддаг.

“Пи” тооны олон улсын өдөр.
π ≈ 3,141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375
Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг. Тоон өгөгдөхүүнээр π тоо 3,141592 гэж эхлэн тооны төгсгөлгүй үргэлжлэлтэй. Энэ өдөр Альберт Эйнштейны төрсөн өдөртөй давхцдаг. Америк бичлэгээр өнөөдөр уг тооны илэрхийлэл нь 3.14. байгаа нь яагаад энэ өдрийг гуравдугаар сарын 14-нд тэмдэглэх болсонтой холбон тайлбарлаж болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ тоог Вавилоны шидтэнүүд нээжээ. Түүнийг Вавилоны цамхагийг босгоход ашигласан гэдэг. Пи тоог нарийн тооцоогүй учраас Вавилоны цамхаг нурсан гэх таамаглал ч байдаг.

Өдрийн ишлэл
“Хэрэв А-г амжилт гэвэл томъёолол нь А=x+y+z болох ба x – ажил, y – тоглоом, z – амаа хамхиж бай гэсэн утгыг илэрхийлнэ”.
(Альберт Эйнштейн, 1879 оны гуравдугаар сарын 14-нд төржээ)

Альберт Эйнштейн Принстонд. 1940-өөд оны гэрэл зураг

Бусад ишлэлээс:
“Нацизм ба хоёр эхнэрийг ардаа орхисон гэж үзвэл би дажгүй л амьдарч байна”
“Сайн санаа залуу толгойд орж ирдэг ба дараа нь хүн туршлагатай, нэртэй дүйнгэ болдог”
“Дэлхийн гуравдугаар дайнд ямар зэр зэвсгээр тулалдахыг би мэдэхгүй. Харин дөрөвдүгээр дайнд нь чулуугаар тулалдана гэдгийг би хэлж чадна”

Үйл явдал
1997 он. 213 жилийн өмнө Америкийн зохион бүтээгч Эли Уитни жилийн өмнө зохиосон хөвөн цэвэрлэх машиндаа патент авчээ. Металл дэгээгээр тоноглогдсон модон хэнгэрэгийг гараар буюу мориор эргүүлэх хэрэгтэй байв. Дэгээгээр хөвөнг төмөр торны цаанаас татан гаргаж хог новшноос нь цэвэрлэдэг байжээ. Энэ төхөөрөмж гарч ирэхээс өмнө хөвөнг гараар цэвэрлэн цаг их зарцуулдаг байлаа. Хөвөн даавуу ч их үнэтэй байв. Энэ төхөөрөмж хөдөлмөрийн бүтээмжийг хэдэн зуу дахин хөнгөвчилж, Америкийн өмнөд мужуудад хөвөнгийн тариалалтыг эрс ихэсгэжээ. Зарим түүхчид энэ машин гарч ирснээр боолчлолыг халах хугацааг хагас зуунаар хойшлуулсан гэж үздэг.

1808 он. Немцын эмч, анатомч Франц Иосиф Галль нь хүний мэдрэлийн системийг судлаад хүний сэтгэл зүй нь толгойн ясны френологи гэх гадрагын хээтэй холбоотой гэсэн хуурамч шинжлэх ухааны номнолыг үүсгэсэн хүн юм. Түүний номнол туршилт ба ажиглалтаар үгүйсгэгдсэн боловч тэрээр тархины зургийг гаргасан мөн духан хэсэг нь ухаанд нөлөөлдөг гэсэн нээлтүүдийг хийсэн юм. 1808 оны энэ өдөр тэрээр Парис дахь Францын институтад “Мэдрэлийн систем бүр цаашилбал, тархинд хийсэн судалгаа” гэх бүтээлээ танилцуулжээ. Үүнийг сонссон Наполеон өөрсдийн академикуудыг харийн эрдэмтнийн өмнө бишрэн сөгдлөө гэж загнасан байлаа. “Бонапортын духан хэсэг нь түүнийг практик ухаантай холбоотой харин гүн ухааны сэтгэлгээ байхгүй харууллаа” гэж тэр олонд хэлсэн нь эзэн хааны уурыг улам хүргэсэн байв.  

1850 он. Өнөөгөөс 160 жилийн өмнө Бердичев хотын хувилгаан Варварагийн сүмд Онере де Бальзак гүнгийн ахайтан Эвелина Ганскаятай сүй тавих ёслол болсон байна. Тавин настай гүнгийн бэлбэсэн эхнэр Ганская эртний польш дайнч овгоос гаралтай мөн Волынскийн аймагт асар их эдлэн газартай байжээ. Тэдний гэрлэлт Францын зохиолчыг нас барахаас хэдхэн сарын өмнө бүртгэгдсэн байна. Ёслолын дараа Балькак “Ура! Бонапартын хийж чадаагүйг би хийлээ. Чамаар дамжуулан би Оросыг эзэгнэв” гэж хэлсэн гэдэг. Их жанжин юу хийж чадсангүй вэ? Асар их эзэнт улсыг байгуулсан Наполеон залгамжлагчийнхаа тухай бодох хэрэгтэй болсон нь мэдээж. Жозефинагаас хүүхэдтэй болж чадаагүй учир түүнээс салаад Наполеон Оросын хааны дүү охинтой сүй тавих гээд татгалзсан хариу авсан байна. Дараа нь тэр Австрийн эзэн хааны охин Мари Луизатай гэрлэсэн юм. Хэрэв Наполеон орос гүнжтэй суусан бол 1812 оны дайн гарахгүй байлаа.   

1900 он. Европын тэргүүлэгч орнууд болон Япон, Оросын дараа “Алтан стандарт”-ыг АНУ хуульчлав. “Алтан стандарт” гэдэг нь мөнгөний эргэлтийн үндэс нь алт болсон санхүүгийн систем юм. Алтан стандартын орнуудын эргэлтэд гаргаж байгаа мөнгө нь  алтаар баталгаажих ба анхны шаардлагаар мөнгөн тэмдэгтийг ямар ч хүн зохих хэмжээний алтаар сольж авах эрхтэй. Үүнээс өмнө мөнгөний систем нь хүрэл стандартаар явж байгаад дараа нь мөнгөн стандартад шилжив. Цэвэр мөнгөн стандарт нь Европт VIII-XIV зуунуудад ноёрхож байсан юм.  Худалдааны хэмжээ өргөсөх тутам алтаар наймаалцах нь их болсон байна. Ингээд мөнгөний баталгааг алтаар хийхэд шилжлээ. Алтан стандартын орнууд хоосон мөнгө хэвлэх бололцоогүй болсон ба эдийн засаг нь шуурхай болжээ.

1956 он. Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа. 1950-иад он хүртэл дүрс бичлэг хийж үзүүлэх арга нь кино хальс байв. Анхны видео аппарат телевизид зориулагдан хийгдсэн юм. Оросын цагаач Александр Михайлович Понятов  1943 онд Ampex компанийг байгуулсан ба нэрний эхний хэсэг нь тэр хүний нэр овгийн эхний үсэг ба сүүл хэсэг нь excellency гэсэн үгнээс бүтжээ. Анхны аппарат нь катушкийнх байсан ажээ. 1958 онд Зөвлөлтөд анх удаа зохиогдсон Америкийн үзэсгэлэн дээр өөрийн бичлэгийг харсан Никита Хрущев түүнээс дутахгүй видео хийх үүргийг өөрийн эрдэмтэдэд өгсөн гэнэ. Ингээд 1960 онд Зөвлөлтийн “кадр” гэсэн видео магнитфон гарчээ. Кадрыг наяад оны дунд үе хүртэл ашиглаж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж