НПГ: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг нь худал

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

НПГ: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг нь худал

НПГ: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг нь худал

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудаар мэдээлэл өглөө.

НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. Яллагдагч хүний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Яллагдагчийн хувьд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа хэрэгтэй танилцаад эрхээ эдлээд нотлох баримтаа хуулбарлан авсан байдаг. Түүнийг шүүх хурлаар эцэслэн шийдээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг олон нийтийн сүлжээгээр тарааж, мөрдөн байцаалтын ажиллагааг алдагдуулахгүй байх, баталгааг өгч гарын үсэг зурсны хувьд ийм үйлдэл хийсэнд нь шүүхээс цагдан хорьсон. Прокурорын зүгээс шүүх хурлын явцад мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах гэсэн асуудалд хууль зүйн талаас нь дүгнэлт хийж тавьсан. Энэ асуудалд шүүхээс дүгнэлт хийж, түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Шүүх хуралдаан гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон. НПГ-аас тогтмол  Хорих 461 дүгээр ангид хоригдож буй яллагдагч нарын санал хүсэлтийг сонсдог. Өнгөрсөн Баасан гаригт прокуророос М.Энхсайхантай уулзахад түүний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй,  хоолоо сайн идэж байгаа гэсэн хариулт өгсөн.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэг шүүхэд очсон. Мөн Х.Бат-Ялалтын хувьд иргэн Л.Эрдэнчимэгийн гаргасан гомдлын дагуу, 2019 оны дөрөвдүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Удаа дараа дуудахад ирээгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээг хүндрүүлсэн. Саяхан шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг боллоо. Х.Бат-Ялалтын таслан сэргийлэх хэмжээг өөрчилсөн” гэлээ.

 Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж