“Даяарчлалын сэтгэгч”-ээр Путиныг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

“Даяарчлалын сэтгэгч”-ээр Путиныг нэрлэв

 

Вашингтоны Foreign Policy (FP) сэтгүүл Оросын ерөнхийлөгчийг “даяарчлалын 100 тэргүүлэх сэтгэгчид” гэсэн чансаандаа оруулжээ. Оросын лидер “шийдвэр гаргадаг хүмүүс” (decision makers) гэсэн улс төрийн ангилалд орсон бөгөөд түүний хамт энэ ангилалд Германы канцлер, Маврикийн ерөнхийлөгч, Бангладешийн ерөнхий сайд, Шведийн гадаад хэргийн сайд, Саудын Арабын Батлан хамаалахын сайд, Грекийн Сангийн сайд асан орцгоожээ.

 

Путиныг сонгосноо уг сэтгүүл Оросын Сири дэх ажиллагаа эхэлсэн мөн түүний чансаа өндөр байгаагаар тайлбарлав. Сонголтын тайлбарыг “бөмбөгдөлтөөр тодорхойлогдох энхийг сахиулагчийн дүрийн төлөө” гэснээс харвал магтахаасаа шүүмжилсэн нь илт.

 

Улс төрийн ангиллын зэрэгцээ өөр шинээр найман ангиллыг оруулсан байв. Тухайлбал “Дуудлагын эсрэг зогсогч” ангилалд Пальмира хотод террористуудад цаазлуулсан археологич Халед Асаад, Украины ДХЯ-ны орлогч сайд Эка Згулазе-Глюксманн; "Шинийг санаачлагчид" –д хэд хэдэн америкчууд, хоёр дани смартфоны “Миний нүд бол” гэсэн хавсралтыг бүтээгчид; "Өмгөөлөгч нарт" арван хэдэн хүн, "Зураач нарт" олон орны 14 хүн, “Анагаагчидад” нь Эболатай тэмцэж байсан эмч нар, “Сахигчидад” нь байгаль орчныг хамгаалагч зургаан хүн дээр нь Ромын хамба, “Мэдээчид” ангилалд 15 орчим сэтгүүлчид, нийгмийн идэвхтнүүд, “Хөрөнгө хүүлэгчдэд” нийгмийн тустай бизнесийн таван америк эмэгтэй, нэг энэтхэг зэрэг шалгарчээ.

 

Жагсаалтад нийт 125 хүн байгаа бөгөөд энэ удаа эмэгтэйчүүдийн тоо нь эрчүүдээс арай илүү байгаа гэнэ.

 

“Даяарчлалын сэтгэгч” чансааг FP долоо дахь жилдээ дараалан гаргаж байна. Өнгөрсөн оны шагналтнуудын тоонд Барак Обама байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж