УБТЗ-ын замын элэгдэл хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх боломж хомс байна | News.MN

УБТЗ-ын замын элэгдэл хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх боломж хомс байна

УБТЗ-ын замын элэгдэл хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх боломж хомс байна

УБТЗ-ын замын элэгдэл хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх боломж хомс байна

Сүүлийн жилүүдэд төмөр замаар тээвэрлэх ачаа гурав дахин өсч, УБТЗ технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж чадахгүй хоцорч байна. 2000 оны үед УБТЗ хоногтоо 20 мянган тонн ачаа тээвэрлэдэг байсан бол өнөөдөр гурав дахин буюу 60 мянгаас дээш тонн ачааг хоногт тээвэрлэдэг. Гэтэл өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангах техникийн шинэчлэл хийгдэж чадахгүй ирсэн нь УБТЗ-ын үйл ажиллагаанд хүндрэл болж байна. Учир нь төмөр замын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэд бүтцэд хөрөнгө оруулалт шаардагддаг. Тухайлбал, УБТЗ-ын нийт ашиглаж буй 1537.4 км замын 51 хувь нь элэгдэж, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн  Р50 зам төмөр тээвэрт оролцож байна.

Зам төмрийн Р50  дунд зэргийн даацтай бол Р65 хүнд ачааг даах хүчин чадалтай юм. УБТЗ  зам төмрөө бүрэн шинэчилж чадахгүйгээс P50 зам төмөр нь хурдтай, хүнд жинтэй галт тэрэг дамжин өнгөрүүлэхэд ачааллыг дийлэхгүй зам төмрийн элэгдэл, механик гэмтлийн үндсэн шалтгаан нь болж байгааг албаныхан хэлж буй.

Төлөвлөгөө ёсоор, УБТЗ жилд төмөр замын их засвар хийж, зам төмрөө P65-аар солих ёстой ч хөрөнгө санхүүгийн шийдэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа. Энэ талаар УБТЗ-ын Замын оношилгооны төвийн дарга Н.Батхүрэл “Сүүлийн жилүүдэд манай хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадал нэмэгдсэнээр төмөр зам дээр ирэх ачаалал төдий хэрээр нэмэгдсэн. Тиймээс нэн яаралтай зам төмрөө Р65 болгох зайлшгүй шаардлагатай. Жилд 50-80 км замд их засвар хийж, Р65-аар зам төмрөө шинэчлэхээр төлөвлөдөг ч санхүүгийн хүндрэлээс үүдэж зарим жилд төлөвлөгөөндөө хүрдэггүй. Р50 зам төмрийг ОХУ-д 1960-1980 оны дунд хүртэл үйлдвэрлэж байсан бол одоо үйлдвэрлэхээ больсон нь  Р50 зам төмрийг засварлах  ч нөөцгүй болсон. Манай хоёр хөрш зам төмрөө Р65 болгож энэ хэрээр зүтгүүрүүдийнхээ хүчин чадал, даацыг нэмэгдүүлсэн. Гэтэл манай улс Р50 буюу даац багатай зам төмөртэй тээвэрт оролцож байгаагаас хүнд жинтэй галт тэргийг тогтоосон хурдаар явуулахад хүндрэлтэй байна” гэв.

Одоогийн зүтгүүрүүд суудлын галт тэргийг цагт 100 км, ачааны галт тэргийг 90 км цагийн хурдтай чирэх боломжтой. Гэвч Р50 замын эвдрэл, гэмтлийн улмаас цагт 80 км зам туулах ачааны галт тэрэгний хурдын нормыг  70 км болгон багасгасан нь төмөр замын салбар дахь томоохон ухралт юм. Хурдыг бууруулснаар галт тэрэг зорчих давтамж буурна гэсэн үг.

Түүнчлэн хөгжилтэй улс орнуудад ачааны вагоны нэг гол дээрх даралт нь 37 тонн байдаг бол манайд 27 тонны даралттай байна. Нэг гол дээрх ачааны даралт хэдий хэр их байна тэр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх эдийн засгийн үр ашигтай.

Зам төмрөө Р65  болгож шинэчилснээр 50 жил ашиглах, галт тэргийг тогтоосон хурдаар аюулгүй зорчих боломж бүрдэх зэрэг эдийн засгийн олон давуу талтай. Хуучирч элэгдсэн зам төмрийн гэмтэл ихээр гарч байгаагаас УБТЗ хяналт шалгалтын давтамжаа нэмэгдүүлсэн нь энэ хэрээр зардал ихээр гаргах болжээ. Хэрэв даац сайтай Р65 зам төмөртэй болчихвол хяналт шалгалт багасаж, үүнд зарцуулдаг хөрөнгө мөнгөө бусад зүйлдээ зарцуулах боломж бүрдэх юм.

Энэ мэт УБТЗ зам төмрөө шинэчлэхээс эхлээд парк шинэчлэлтийг хийх шаардлагатай ч гагцхүү тус нийгэмлэгт санхүүгийн хуримтлал бүрдэхгүйгээс “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар явж ирэв.

Төмөр замаар тээвэрлэдэг ачааг 19 бүлэгт хувааж тээврийн үнэ тарифыг тогтоодог. Үүнээс есөн бүлгийн ачааны тээврийн тариф алдагдалтай, найман бүлгийн ачааны тариф өртгийнхөө хэмжээнд, транзит тээвэр, зэсийн баяжмал, контейнер, бусад зэрэг цөөхөн хэдхэн төрлийн ачаанаас орсон орлогоор УБТЗ зардлаа чадан ядан нөхдөг.

Ялангуяа транзит тээврээс олж буй орлогоороо бусад алдагдлаа нөхөж ирсэн. Орон нутгийн нүүрс тээврээс жилд 10 гаруй тэрбум төгрөгийн, зорчигч тээврээс жилд 25-30 тэрбум төгрөгийн, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээврээс 2-5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ бүх алдагдлыг транзит тээврийн орлогоороо нөхдөг.

COVID-19 халдварын улмаас алдагдлаа хаадаг өндөр тарифтай ганц тээвэр буурсан нь УБТЗ-ыг эхний улиралд 16 орчим тэрбум төгрөгийн орлогоо алдахад хүргэв.

УБТЗ тээврийн тарифын алдагдлаа бууруулах зорилгоор 2018 онд ШӨХТГ-т хандан, тарифаа 3-30 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрөл авсан хэдий ч эрчим хүчний тарифт нөлөөлөхөөс болгоомжилж тарифын үнийг нь нэмэлгүйгээр өнөөдрийг хүрчээ.

Энэ бүх алдагдал нь УБТЗ-ын санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд саад болж, техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж цаашлаад төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jam 2020-04-27 192.82.70.23

Tertei tergu olson ashgiin taliig ah nar hurtehees hoish ingeed baij baigee

Avatar

ЗОЧИН 2020-04-27 139.5.216.151

УБТЗ-Д ГАЛТ ТЭРЭГНИЙ ДУНДАЧ ХУРД ҮСРЭЭД 50км/ЦАГ БИЗ, Р50 РЕЛЬС 1 ГОЛД 25тн ДААНА, 4 ГОЛТОД ТУЛТАЛ АЧСАН ВАГОНЫ 1 ГОЛ ДАХЬ ДАРАЛТ ҮСРЭЭД 23.5тн,ТЭГЭХЭЭР 1537 КМ ЗАМЫГ БҮГДИЙГ Р65 РЕЛЬСТЭЙ БОЛГОХ ШААРДЛАГАГҮЙ, ГОЛ ЗАМЫН 300км Р50-г л Р65-р СОЛЬ,ҮЛДСЭН ГОЛ ЗАМД НИЙЛСЭН Р50-ТАЙ САЛБАР ЗАМУУДАД ТАХИРТ ЭЛЭГДЭЛ ИХТЭЙГ НЬ ИХ ЗАСВАРААС ГАРСАН ЭЛЭГДЭЛ БАГАТАЙ Р50-р СОЛЬ, Р50 ОХУ-д ЗАРНА ГЭСЭН ЗАР ДҮҮРЭН БНА,ОХУ-ААС АВ, ОХУ-ТАЙ ХАМТАРСАН 50% КОМПАНИ БИЗДЭЭ,ЭНЭ ХҮНДРЭЛҮҮДЭЭ НӨГӨӨ ТАЛ ОХУ-ТАЙГАА ЯРИАЧ ДЭЭ.

Avatar

Жонжон 2020-04-27 182.160.0.164

Компани юм бол жон жон хийхээ болиоч. Өөрсдөө ашигтай ажиллуулж засвар үйлчтлгээгээ хийгээч. Байнга жон жон хийх юм. Бүх компани иргэд жон жон хийхгүй болоод л байна.

Avatar

ZochinOMol 2020-04-27 202.179.24.76

Olon terbum togrog Battulga eronchiilogchid bgaa, tuunees zardalaa nechej av, tegeed naad buteen baiguulaltaa uter turgen chii.

Avatar

Зочин 2020-04-27 103.57.92.59

Очирхүү удирдаж байхад санхүүгийн менежмент сайн байлаа. Тэрнээс хойш үнэндээ чадаагүй. Улс хатуу байр суурь барих нь зөв, дагаад жижиг эдийн засагт том дарамт болох нь ойлгомжтой. 40 гаруй хувийн цалингийн зардалтай компани хөрөнгө оруулалтандаа мөнгө гаргаж чадах уу?

Avatar

Зочин 2020-04-27 103.57.95.201

5 лангийн ембүүгээр охиноо зардаг аав ээж шиг Дэлгэрсайханы хэдэн төгрөгөөр шударга ХҮК, Жонхуу нар маань амаа таглуулсан даа!!!

Avatar

ЗОЧИН 2020-04-27 59.153.112.128

ЗАМЫН ДЭЭД БҮТЭЭЦ ЗАМЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРНА,УБТЗ II ЗЭРГИЙНХ,1-РТ ХОЙД ХИЛЭЭС УРД ХИЛ ХҮРТЛЭХ 1111 КМ МАГИСТРАЛЬ ЗАМАА БОДОХ ХЭРЭГТЭЙ,ЭНД Р65 РЕЛЬСЭЭР СОЛИГДООГҮЙ Р50 РЕЛЬСТЭЙ 300КМ ҮЛДСЭН,ЭНД 80км/цаг ЯВЖ БОЛНО,ЭЛЭГДЭЛ ИХТЭЙГ НЬ ИХ ЗАСВАРААС ГАРСАН ЭЛЭГДЭЛ БАГАТАЙ Р50-р СОЛИХ,ХЭТДЭЭ Р65-Р ИХ ЗАСВАР ХИЙХ,САЛ-ЭРД,ДАР-ШГОЛ,АЙРАГ-БӨ,СШ-ЗБ,ЧБ-ЭЦ НЬ ГОЛ ЗАМД НИЙЛСЭН САЛБАР ЗАМ, АЧАА 8 САЯ ТН ХҮРЭХГҮЙ ТУЛ Р50 РЕЛЬСТЭЙ БАЙЖ БОЛНО,ХӨР/ОР-Д МӨНГӨ ДУТВАЛ 50% ОХУ-ТАЙ ЯРИХ,ТАРИФ + ХЭРЭГГҮЙ,ЗАРДЛАА ТАНА.

Avatar

Иргэн 2020-04-27 64.119.21.97

Дарганарын тансаглал шахаа одоо бүр Оросууд улаансцайм шахаамхийж идлэг болсон

Avatar

Зочин 2020-04-27 192.82.73.105

Hudlaa baahan shaaj bgaad une tarifaa nemeh geed bn daa. Suuliin ued hudlaa yum l bol zovlon tootsood bicheed bdag boljdee

Avatar

Зочин 2020-04-27 64.119.24.80

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Оросууд яагаад УБТЗ хөгжилд садаа болоод бгаа. Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр шинэ зам тавья гэхэд тавиулахгүй, тэгсэн мөртлөө өөрсдөө замаа янзлаагүй.

Avatar

Зочин 2020-04-27 192.82.71.247

Үе үеийн ТЗ ын ларга нар өөрсдөө идэж ууж завшиж байхаар тэр их мөнгөө засвар үйлчилгээндээ зарцуулахгүй юу.

Avatar

Зочин 2020-04-27 103.212.117.179

Ene ungursun zuunii tumur zamiig tatan builga

Avatar

Bold o 2020-04-27 115.41.233.210

Bain bain l tomor zam mongogui zogsloo geed seveed bhiin songuulias omno heden togrog gulguulj tsavchaa hiih geed bn uu daa MAN iihan idej uuj hanahgui bn uu Buh salbaraas mongo tsohiloo gants tomor zam uldsen bsan yaj iigeed tomor zamaas songuuliin mongoo bosgoh geed uliglaad bn uu Mangauug

Avatar

Зочин 2020-04-27 103.57.93.195

өнөөдөр засгын газар тавантолгойг авч үлдлээ. одоо ойрын хоёр жилийн хугацаанд сайншандын төмөр замаа дуусгачихаад алтанбулгаас замын үүд хүртэл хос төмөр замаа өөрийн хөрөнгөөр барь эзвсэгт хүчин чинь хийж чадна. харин зуун хувь өөрсдөө барьж төмөр замаа өөрөө зуун хувь өмчил.

Avatar

зочин 2020-04-27 66.181.161.17

Анхнаасаа л Оросууд , танк их буухан л зөөх зориулалтаар хоригдлуудаар бариулсан зам шдээ .

Avatar

Зочин 2020-04-27 139.5.216.18

Хоёр хөрш бүр давхар вагоноор хол түрүүлэх нь

Avatar

Зочин 2020-04-27 139.5.216.18

буянт ухааг убтз-ын вокзал болгочих

Avatar

УБТЗ 2020-04-27 202.179.24.221

УЛААНБААТАРЫН УРДУУР ГАРГАЧИХ. НЭГДҮГЭЭРТ ХОТОД МАШ ТОМ ГАЗАРЫН ОРОН ЗАЙ ГАРНА . ХОЁРТ . АСАР ИХ ЗАРДАЛААР БАРЬДАГ ЗАМ ГҮҮРҮҮД ШААРДЛАГГҮЙ БОЛНО. , ОРОНД НЬ ТУУШ САЙХАН АВТО ЗАМ ТАВЬЧИХ ЗҮҮНЭЭС БАРУУН ХҮРТЭЛ НЭВТИЙН ХАР ЗАМ

Avatar

Aldar 2020-04-27 192.82.70.23

Bogd uuliig toiruulchihaar l bolchdog ym ogt bish bitgii ulger zohio

Avatar

Зочин 2020-04-27 139.5.216.18

Технологи сүүлийн үеийнх байх тусам илүү давуу байдаг

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Технологийн шинчлэлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Эс тэгвээс аваар осол гарч гэмтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж