ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн | News.MN

ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

Үндэсний Аудитын газар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.27/ мэдээлэл хийлээ. Тус газарт өнөөдрийн байдлаар 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд дүгнэлт хийх ажиллагаа үргэлжилж байна.

Бие даагчид дөрөвдүгээр сарын 25 гэхэд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт өгөх ёстой аж. Гэхдээ covid-19 цар тахалтай хөл хорио тогтоосон байсан тул орон нутгийн 10 гаруй бие даагч Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө сканердаад албан ёсны майл хаяг руу илгээжээ. Хөдөлгөөний хязгаарлалт тавигдсан тул тэдгээр бие даагчид мөрийн хөтөлбөрөө эх хувилбараар нь Үндэсний аудитын газарт авчирч өгөх ёстой гэдгийг анхаарууллаа.

Мөрийн хөтөлбөрт гурван шаардлага тавигдаж байна. Тухайлбал, мөрийн хөтөлбөр нь хөгжлийн үзэл баримтлал -2030, Сонгуулийн тухай хуулийн 38.3 зүйл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тус, тус нийцсэн байх ёстой ажээ.

Бие даан нэр дэвшихээр зэхэж буй  208 иргэн бүгд нэр дэвшинэ гэж ойлгож болохгүй. Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрт нь дүгнэлт хийнэ, үүний дараагаар Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр хүмүүсийг бүртгэнэ.

Аливаа нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөр санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ.

Өмнө нь 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийснээс 12 нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байсан тул буцаасан. Улмаар тэдгээр нам, эвсэл мөрийн хөтөлбөрт байсан орон сууц үнэгүй өгөх, төсвийн орлогыг бусдад тараана, ажил олгоно, зуучилж өгнө гэсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан аливаа амлалтаа зассан. Энэ төрлийн амлалт тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөрт байхгүй гэж ойлгож болно. Амлалтаа хуулийн шаардлагад нийцүүлж, залруулсан гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-04-27 202.9.40.172

bas ih shunal shuu, ulsiin ih hulgaich bolchihvol nasaaraa ideh hooltoi bolno geed zutgej baigaa baihdaa. tsuun hun ni l ulsad heregtei yum hiih baih.

Avatar

Зочин 2020-04-27 202.55.188.85

МАНАН гаас сална гэж бодвол бие даагчдыг дэмж эсвэл 60 тэрбум ЖДҮтэйгээ заваараад бж бай

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-04-27 202.131.227.51

Яг бие даагчид байна уу? Ихэнх нь бараг 70-80 хувь нь аль нэг намын нөхөд байгаа сурагтай. БИе даасан дүр эсгэж байгаа нөхөд их байгаа тул болгоомжил. Дээрээс нь мөрийн хөтөлбөрийг маш сайн шалгаарай. Хуульд нийцэхгүй баахан мөрөөдлийн хөтөлбөр боловсруулсан нөхдүүд их байгаа шүү.

Avatar

зочин 2020-04-27 202.131.225.150

хөгжлийн үзэл баримтлал 2030 гэдэг нь ман-ын гаргасан алсын хараа хөьөлбөрийн дунд шатны хэсэг хөтөлбөр нь арай биш биз дээ.мөн бол бараг л сонгуульд орж байгаа бүх нам, бие даагч МАНын хөтөлбөрийг мөрдөх ёстой л гэдэгтэй адил юм болж ганц намтай байхыг аудит, СЕХ нь шаардсантай адил юм болно биз дээ.кр нь бол мангасууд өөрсдөөс нь бусад нам эдсэл, холбоо, бие даагч нэр дэвшихийг хориглох бодолтой байх шиг байна шүү

Avatar

Зочин 2020-04-27 119.40.98.177

Мэдэхгүй бол олон нийтийг ингэж төөрөгдүүлж юм бичихээ больмоор юм. legal.info-гоор ороод үзчих. Хэзээ батлагдсан юу байгаа нь тодорхой шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-27 66.181.189.72

22 хоногийн өмнө бхдаа яахав дээ, энэ хүрэлсүх бүүр 1 унах гээд савсагнаад бнаа?

Avatar

ЗОЧИН 2020-04-27 202.179.30.242

БИЕ ДААГЧИД ШИГ ХЭРЭГГҮЙ УЛСУУД БАЙХГҮЙ ЗӨВАӨН ӨӨРСДӨӨ БОНДОЙГООД УЛС ОРОНД ЮУ Ч БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ ЯГ ЖАВХЛАН ШИГ

Avatar

Зочин 2020-04-27 202.131.227.51

шударга, боловсролтой хүн бол дэмжинэ. жанхвлан шиг дуракуудыг бол үгүй.

Avatar

зочин 2020-04-27 192.82.68.239

юун дурны хонгионууд вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж