2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 700,265,494 төгрөгийн үнийн дүн бүхий 2,340,179 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Гутал" ХК (GTL +15.00%) болон "Хар хорум пропертийс" ХК (AMT +12.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" ХК (DAR -15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.15 хувиар буурч 15967.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,377,540,680,795.91 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ