БНСУ: Ким Жон Ун эсэн мэнд байгаа

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

БНСУ: Ким Жон Ун эсэн мэнд байгаа

БНСУ: Ким Жон Ун эсэн мэнд байгаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын талаар элдэв цуу яриа, таамаглал, эргэлзээг эцэс болгохоор БНСУ мэдэгдэл хийжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гадаад бодлогын зөвлөх Мүн Чун Ин “Манай засгийн газрын байр суурь хөдөлшгүй. Ким Жон Ун амьд, тэр ч байтугай эсэн мэнд байгаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-наас хойш Канвон мужийн далайн эргийн Вонсан хотод байрлаж байгаа. Ойролцоо нь ямар ч сэжигтэй хөдөлгөөн ажиглагдаагүй байна” хэмээн мэдээлсэн байна.

Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-ын хамгийн том баярын нэг болох, өмнө нь хэзээ ч алгасч байгаагүй, жил бүр тэмдэглэдэг БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ил Суны төрсөн өдөрт ирээгүйгээс болж олон хүн түүний биеийн байдалд эргэлзэж, тэр ч байтугай зарим эх сурвалжууд түүнийг нас барсан хэмээн мэдээлэх болсон билээ. Тэрбээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд улс төрийн бодлогын уулзалтад оролцсоныг Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн юм.

Олон улсын эх сурвалжуудад Ким Жон Уны биеийн байдалд эргэлзсэн мэдээллүүд цацсанаас хойш БНСУ-д байдаг БНАСАУ-ын үйл явдалд голчлон анхаарал хандуулдаг Умард Солонгосын өдөр тутмын сонин “Ким Жон Ун сүүлийн үед олон цагаар ажиллах, таргалах, тамхи ихээр татах зэрэг хүчин зүйлээс болж бие нь чилээрхсэн тул эмчилгээ хийлгэж байгаа.  Одоогоор анхаарлын төвөөс хол биеэ тэнхрүүлж буй. Түүний бие сайжирч байгаа учир эмч нарын багийн цөөхөн хүн түүнийг асран үлдэж, бусад эмч нар дөрөвдүгээр сарын 19-нд Пёньян хотод эргэн ирсэн” хэмээн мэдээлсэн билээ.

Харин өчигдөр/2020.04.26/ Умард Солонгосын Родон сонинд Ким Жон Ун өөрийг нь эмчлэхэд гар бие оролцсон эмч, ажилтнуудад гүн талархал илэрхийлсэн тухай нийтэлсэн байна.

Мөн хиймэл дагуулаас авсан зургаас харахад Ким Жон Уны галт тэрэг түүний амарч байгаа гэгдэх Вонсан хотын галт тэрэгний буудалд дөрөвдүгээр сарын 21-нд ирснээсээ хойш хөдлөөгүй байна. Вонсан дахь амралтын газар нь зочид хүлээн авах нийт есөн том хэмжээний байр, сувиллын төв, хоргодох байр, буудлагын талбай болон бусад тансаг хэрэглээний үйлчилгээ бүхий, Кимийн бага наснаасаа хойш очих дуртай, үргэлж очдог газар аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж