Хилчдийн цаазын ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Хилчдийн цаазын ялыг хэвээр үлдээжээ

Дорноговь аймгийн Улаан-Уул суман дахь 0129 дүгээр ангид алба хашиж байсан Р.Энхжаргал Э.Оюунболд. Г.Лхавгажав, М.Тулга нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн баасан гариг буюу долдугаар сарын 30-ны өдөр хэлэлцсэн. Шүүх хурлаар Р.Энхжаргалд 25 жилийн хорих ял, бусдад нь ялын дээд хэмжээ оноожээ. Тэдэнд  Эрүүгийн хуулийн  91.1, 91.2, 91.3, мөн эрүүгийн хуулийн 112, 147 дугаар зүйлд заасан “Хүний амь насанд заналхийлж зэвсэг ашиглан олон хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгө болон, байлдааны галт зэвсэг хууль бусаар олж авсан, цэргийн хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан юм.  УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, өнгөрөгч  гуравдугаар сарын 4-нд  Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд ялын дээд хэмжээ оноосон. Сүхбаатар дүүргийн шүүхээс   “Тус ангийн алба хаагч дэслэгч Ц.Сод-Эрдэнийн талаар тодруулах зүйл байна” гэж үзэн хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин УМБГ-аас  уг хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулж сэжигтэн Э.Оюунболд, Г.Лхавгажав, М.Тулга нар  дэслэгч Ц.Сод-Эрдэнийг санаатай  алахыг завдсныг тогтоосон байна. Тэдэнд өнгөрөгч гуравдугаар сард оноосон ялын дээд хэмжээг хэвээр үлдээлээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж