“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

Монголын рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийнхан шинэ коронавирусийн хөл хорионы улмаас Австрали улсад саатаад байна. “The Hu” хамтлаг 2020 оны аялан тоглолтоо эхлүүлээд явж байх үед шинэ коронавирусийн хориг зарлагдаж, Австрали улсад хоёр сар гаруй болж байгаа аж.

Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол Улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон байжээ. Тэд мөнгөө хэмнэх үүднээс Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа ярьсан байна.

Хамтлагийн продюсер нь Турк улсад саатаад байсан ч Монгол Улсын Засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан. Хамтлагийн залуус одоогоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ.

“The Hu” хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд Ази тивийн аялан тоглолтоо эхлүүлэхээр эх орноосоо мордсон. Тэд энэ удаагийн аялан тоглолтоороо Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж