Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг түр хориглосон.
Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх уулын амуудад эргүүл, шалгалт хийж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Мөн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга, байгууламжийн орц, гарцад “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг байршуулан ажиллаж байгаа юм гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ