Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүж байна

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүж байна

Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт холбогдсон шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүнийг шүүх хурал өнөөдөр /2020.04.27/  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт эхэлжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 хахууль өгөх, 22.4-2.4 хахууль авах, Эрүүгийн хуулийн 268.1 хээл хахууль авах, 269.1 хээл хахууль өгөхөд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өмнө нь хоёр удаа хойшлогдож байв.

Хэргийн тухайд сануулахад, шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.

Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж