Хаким Олажувон пүүзээ 30 доллараар худалдаанд гаргаснаа тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Хаким Олажувон пүүзээ 30 доллараар худалдаанд гаргаснаа тайлбарлав

Хаким Олажувон пүүзээ 30 доллараар худалдаанд гаргаснаа тайлбарлав

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Хьюстон Рокертс багийн домогт тоглогч Хаким Олажувон 1994 онд Spalding брендтэй хамтран өөрийн нэрийн пүүзээ худалдаанд гаргаж байсан билээ. Тухайн үед Nike, Reebok зэрэг спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг компаниуд спортын тамирчидтай хамтран тэдний нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан юм. Харин Хаким Олажувон өөрийн нэрийн пүүзийг яагаад 30 ам.доллараар худалдаалж байснаа тайлбарлажээ.

Хаким Олажувон “ Яаж тааруу амьдралтай ээж гурван хүүдээ 120 ам.долларын Nike эсвэл Reebok-ийн пүүз авч өгч чадах билээ. Тэр чадахгүй шүү дээ. Тиймээс л хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийж, заримдаа пүүзний төлөө бусдыг егүүтгэхээс буцдаггүй” хэмээжээ.

1994 онд Майкл Жорданы Air Jordan X пүүз 125 ам.доллараар зарагдаж байжээ

Хэдийгээр түүний нэрийн пүүз амжилт олоогүй ч тэрбээр олон хүүхэд залуучуудад итгэл найдвар бэлэглэсэн юм. 1994 онд 30 ам.доллараар зарагдаж байсан пүүз нь одоо 120 ам.доллар хүрчээ. "Мөрөөдөл" хочит тэрбээр NBA-д 18 улирлыг өнгөрүүлэхдээ хоёр удаа NBA-ийн аварга, 1994 оны "Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч", 12 удаа "Бүх одод" болж байсан домогт нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж