Хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ | News.MN

Хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ

Хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ

Хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Зайсангийн-Амын баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2020.04.26/ 10:45 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байдаг. Түймрийн голомтод гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж ажилласнаар галыг унтрааж цурамд оруулсан байна.

Харин цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг олжээ. Түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ. Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Тиймээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, түүнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.

Мөн амралтын өдөр НОБГ-д 40 гаруй дуудлага ирсний 80 хувь нь шар өвс шатааснаас үүдэн гал гарсан гэж албаныхан мэдээллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 150.129.140.130

Шашины бурангуй үзлийн эсрэг энэ олон ТВ нүүд гэгээрлийн ажил хиймаар юмаа.

Avatar

Зочин 2020-04-27 202.9.46.18

Мухар сүсгээ хая монголчууд минь. Шууд хогруу хуучин хувцсаа хаяж бай. Ямар ч муу зүйл болохгүй. Шатаах хаях дүндээ дүн. Хэдэн сарын өмнө аль аймагт билээ нэг хүүхэн бүр амь насаа алдсан шүү. Одоо энэ тэнэглэлээ боль. Хайран байгаль дэлхий минь. Ямар их үйлийн үртэй хүүхэн бэ яаж төлнөө энэ их үйлийн үр ээ.

Avatar

Зочин 2020-04-27 202.9.46.18

бас нэг баян нь дэндсэн айлын авгай хуучин хувцсаа шатаасын боловуу гэсэн чинь манаач шив дээ яана даа хөөрхий

Avatar

zochin 2020-04-27 64.119.23.96

иймэрхүү үмхий ухна шиг юмнууд захаас аван байгаа.юу хийснээ даанч нэг тоохгүй дээ.Салхи,гал өөрөө буруутай.

Avatar

зочин 2020-04-27 202.126.89.250

Ийм учраас л Улаанбаатар хотод хогны үйлдвэр хэрэгтэй байгаан дааа …..

Avatar

Зочин 2020-04-27 202.9.46.36

Яасан хар энергитэй хун бэ! Хуучин хувцас нь нил бузар, шатахтаа хуртэл хавийн байгалийг туйвээж хохироодог.

Avatar

Эрдэнэ 2020-04-27 64.119.26.92

Богд уул дархан цаазат уул байхаа больсон юм уу.Ам бүрт нь орон сууц барьж айлууд оруулаад байх юм.Мөнгөтэй хүнд хууль хамаагүй юм уу.

Avatar

Зочин 2020-04-27 192.82.65.168

Haruul hiideg, tolboriin chadamjgui hunees hichneen mongo abna gj ailgah boldoo chaabaas

Avatar

F 2020-04-27 202.131.229.146

OOOOOOF

Avatar

Зочин 2020-04-27 103.57.93.43

21 дүгээр зууны монголчууд минь ээ. Хэзээ бид хуучин хувцсаа шатаах, арц уугиулах гэх мэтээр гал түймэр тавьдгаа болих юм бэ. Гашуудаж байна шүү

Avatar

Tr 2020-04-27 103.229.123.78

Хуучин хувцасаа ядуу нэгэнд өгвөл буян болмоор юм, тийм л их шүтлэгтэй юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж