Эллен ДеЖенерес ажилчдадаа харгис хандсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Эллен ДеЖенерес ажилчдадаа харгис хандсан уу?

Эллен ДеЖенерес ажилчдадаа харгис хандсан уу?

Олон сая үзэгчидтэй шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен ДеЖенерес бодит амьдрал дээр хувиа хичээсэн, хатуу сэтгэлтэй нэгэн бололтой. Тэрбээр коронавирусийн хөл хорионоос болж бусад гол ярилцлагын шоу шиг гэрээсээ ажиллаж байна. Гэхдээ Эллен өдийг хүртэл 17 жил хамтран ажилласан продюсерын багийнхныхаа цалинг хасч, заримынх нь гэрээг цуцалжээ.

“Variety” сайтад хамт ажиллагсдынх нь мэдээлснээр багийн бараг бүх гишүүнийхээ цалинг 60 хувиар бууруулсан байна. Гэтэл шоуных нь хандалт хөл хорионоос шалтгаалан буураагүй үргэлжлүүлэн цацагдсаар байгаа билээ. Эллен ДеЖенересийн хөрөнгийн хэмжээ 330 сая ам.долларт хүрсэн бөгөөд жилд ярилцлагын шоунаасаа 50 сая ам.долларыг олдог байна.

Үүний зэрэгцээ Эллен ДеЖенерес ярилцлагын шоундаа урьж оролцуулсан зочдодоо ялгавартай хандаж, үл тоомсорлодог гэх яриа ч гарчээ. Тухайлбал, Нидерландын нүүр будалт заадаг блогчин Никки де-Жагерыг шоундаа урьж оролцуулахдаа хүндэтгэлгүй харьцсан гэнэ. Түүнийг ярилцлагын шоунд оролцохоор ирэхэд нь Эллен мэнд ч мэдээгүйгээ барахгүй, доод ажилтан нь түүнд юу хийж болох болохгүйг нь зааварчилсан аж.

Эх сурвалж: The Hollywood Gossip

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж