Covid-19-ийнх байж болзошгүй зургаан шинж тэмдгийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Covid-19-ийнх байж болзошгүй зургаан шинж тэмдгийг зарлалаа

Covid-19-ийнх байж болзошгүй зургаан шинж тэмдгийг зарлалаа

АНУ-ын Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв Covid-19 өвчнийх байж болзошгүй дахин зургаан шинж тэмдгийг нэрлэжээ. Өмнө нь тус төвийн зарласнаар коронавирусийн халдвар авсан хүнд халуурах, хуурай ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг хэмээн үзэж байсан билээ.

Харин шинээр нэмэгдсэн шинж тэмдгүүдэд жихүүцэх, жихүүцэснээс болж чичрэх, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой хатах, амтлах болон үнэрлэх мэдрэмж алдагдах багтжээ. Мөн амьсгал давчдах гэдгийг амьсгалахад хэцүү болох болгон шинэчилсэн байна.

Харин нус гоожих, найтаах зэргийг Сovid-19 өвчний шинж тэмдэг гэж үзэхгүй ажээ. Халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн мэдээлснээр халдвар авсан хүмүүс хөнгөн шинж тэмдэг үзүүлэхээс эхлээд хүнд өвдөх хүртэл маш олон янзын шинж тэмдэг үзүүлэх бөгөөд эдгээр нь халдвар авснаас хойш 2-14 хоногт илэрдэг гэнэ. Мөн дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

Амьсгал давчдах болон амьсгалахад хэцүү болох шинж тэмдэг илрэхэд цээж өвдөж, цээжин дээр дарж байгаа мэт мэдрэгдэн амьсгал авахад хүнд болсноор цаашлаад уруул, нүүр хөхөрдөг гэнэ. Зарим мэргэжилтнүүд бие өвдөх, хоолой хатах, ядрах зэрэг нь заримдаа коронавирусийн халдвар авсан хүнд илэрдэг ч ихэнхдээ ханиадтай хүний үзүүлдэг шинж тэмдгүүд гэдгийг мөн анхааруулж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр Covid-19 өвчний хамгийн ерөнхий шинж тэмдгүүд бол халуурах, хуурай ханиалгах, ядрах зэрэг ч зарим өвчтөнд бие өвдөх, хөндүүрлэх, хамрын хөндий, хоолой хатах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байгаа гэнэ. Эдгээр шинж тэмдгүүд ихэнхдээ маш хөнгөн илрэх бөгөөд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эмнэлгийн тусламжгүйгээр эдгэрэх чадвартай байгаа бол таван хүн тутмын нэг нь маш хүнд өвчилж байгаа гэнэ.

Мөн хөнгөн өвдсөн, өөрөөрөө эдгэх боломжтой байлаа ч халдвар авсан л бол бусдад дамжуулах эрсдэлтэй тул халдвар авсан бүх хүнийг тусгаарлан эмчлэх шаардлагатайг ДЭМБ санууллаа.

Эх сурвалж: CBSNEWS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж