Сон Хын-Минийг эргэж очихгүй байхыг анхааруулжээ | News.MN

Сон Хын-Минийг эргэж очихгүй байхыг анхааруулжээ

Сон Хын-Минийг эргэж очихгүй байхыг анхааруулжээ

Сон Хын-Минийг эргэж очихгүй байхыг анхааруулжээ

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ болон Английн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Сон-Хын Мин дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн 21 хоногийн хугацаанд Чэжү аралд байрлах тэнгисийн цэргийн 9-р бригадын анхан шатны цэргийн бэлтгэлд хамрагдаж байгаа билээ. Тэгвэл түүний хувийн агентийн зүгээс фэнүүдэд нь хандаж Сон Хын-Минийг эргэж очиж, цар тахлын үед цэргийн бааз дээр бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулжээ.

Английн Премьер лиг үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон тул Сон-Хын Мин өнгөрөгч гуравдугаар сард  эх орондоо эргэн ирж 14 хоног тусгаарлагдсаны эцэст шууд цэргийн бэлтгэлд явсан юм. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрөгч 2018 онд Азийн наадамд Өмнөд Солонгос улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багтай хамт түрүүлснээр цэргийн алба хаах үүргээсээ чөлөөлөгдсөн. Гэвч хуулийнхаа дагуу дөрвөн долоон хоногийн турш энгийн цэргийн бэлтгэлд эсвэл гурван долоо хоногийн турш тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдах ёстой ажээ.

Одоогийн байдлаар Английн хөлбөмбөгийн Премьер лигийн "хорио" хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-27 203.91.119.42

за Чежү явж сон-г эргье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж