Орон нутагт хүүхэд авто машинаас унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Орон нутагт хүүхэд авто машинаас унаж амиа алджээ

Орон нутагт хүүхэд авто машинаас унаж амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25-26-нд 421 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 281 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирсон байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 19.00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн нутаг дэвсгэрт шороон замд Т жолоочтой Hyundai Porter автомашинаас 6 настай, эрэгтэй У унаж  амь нас нь хохирсон хэргийг шалгаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Харин  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо  хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17,1 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 13,8 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж